МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөж болзошгүй нэрсийг зарлав

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөж болзошгүй нэрсийг зарлав

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөж болзошгүй нэрсийг зарлав

МАН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа 2021 онд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой таван хүнийг нэрлэжээ. Түүний нэрлэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой хүнээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Батболд, Ерөнхий сайдын зөвлөх Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин нарыг нэрлэсэн байна.

Одоогоор улс төрийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг зарлах нь эрт ч эдгээр таван хүнээс хамгийн боломжтой хувилбар нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Харин бусад нэр дэвшигчийн хувьд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэг нь тахимаа тавьж өгсөнтэй ижил гэж улс төрийн хүрээнд дүгнэж буй.

УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд УИХ-ын даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Харин С.Батболдын хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байсан, УИХ-д таван ч удаа сонгогдсон туршлагатай парламентч. Гэхдээ түүнийг хуулийн байгууллагаар шалгаж эхэлсэн нь Ерөнхийлөгчийн “явуулга” гэж улс төрийн хүрээнд хардаж буй. Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хувьд УИХ-д олон удаа сонгогдсон, УИХ-ын дарга, дэд дарга хийж байсан гээд туршлага арвин. Гэвч өнгөрсөн 2020 оны сонгуулиар сонгогчид түүнд дүнгээ тавьчихсан. УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшингийн хувьд ч мөн адил 2020 оны сонгуульд нэр дэвшээгүй нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг юу л бол.

Мэдээж МАН 100 жилийн босгон дээр зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт авах сонирхол маш өндөр байгаа. Сүүлийн хэд хэдэн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдсан ч УИХ-ын сонгуульд хоёр дараалж үнэмлэхүй ялалт байгуулсан гавьяа байгуулаад буй. Тиймээс ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд бүх хүчээ дайчлан, 100 жилийн босгон дээр ялалт байгуулах сонирхол намын удирдлагын түвшинд ч, жирийн гишүүдэд ч бий. Тиймээс ч Ерөнхийлөгчийн сонгуульд ач холбогдол өгч, Д.Сумъяабазарыг гишүүнээс нь түдгэлзүүлж, Хотын даргаар томилоод буй. Тиймээс 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН нь ч, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч, бусад улс төрийн хүчин ч хэнийг дэвшүүлэх вэ гэдэг улс төрийн халуун сэдэв хэвээр. Гэхдээ сонгууль хүртэл улс төрийн тоглоом хаашаа эргэх, эргүүлэх вэ гэдгээс маш олон зүйл шалтгаалах юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
112
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
9
ЗөвЗөв
9
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж