Галын улмаас сүүдрэвч нь нуржээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Галын улмаас сүүдрэвч нь нуржээ

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

Галын улмаас сүүдрэвч нь нуржээ

Нийслэлийн онцгой байдлын гал унтраах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн шөнийн 03.39 цагт 101 утсанд ирсэн дуудлагын дагуу “Нарантуул” захад гарсан галыг унтраахаар 03.49 цагт галын голомтод очжээ. Гал сөнөөгчдийг очиход “Нарантуул” захын торго, бөс барааны лангууны хэсэгт гарсан галын тархалт өргөн талбайд гарч, сүүдрэвч буюу дээвэр төмөр нь нуран орж ирсэн байдалтай байсан байна. Галын тархалтыг зогсоохоор явсан гал сөнөөгчийн хамгаалалтын малгай гарсан галын дөлд зууван болтол хайлсан.  Энэ бол гал ямар хүчтэй ассаныг илтгэнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газрын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар ярилаа. Өргөн хүрээнд буюу 2500 метр квадрат талбайд тархсан галыг нийслэлийн Онцгой байдлын гал унтраах ангиудын 90 хувь нь буюу нийт 102 гал сөнөөгч ирж, унтраажээ. Галын тархалтыг 04.49 цагт зогсоож, галыг өглөөний 07.00 цагийн орчимд бүрэн унтраасан байна. Онцгойгийнхон гал унтраах үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн I, II хэлтсийн 150 орчим албан хаагч хамгаалалтад гарч, ажиллажээ. Хамгийн сүүлд нийслэлийн Онцгой байдлын газраас тус захад өнгөрсөн 12 дугаар сарын 27 ны өдөр галын аюулгүй байдлын шалгалт хийж байжээ.

Цагдаа нар захыг хамгаалалтад авсан учир түрээслэгчдийг  дотогш нэвтрүүлэхгүй байна. Торго, бөс бараа бол өндөр өртөгтэй. 10 метр даавуу гэхэд л 50-60 мянган төгрөг болдог. Ингээд бодохоор нэг лангуу, нэг түрээслэгчид дор хаяж 10-100 орчим сая төгрөгийн бараатай байсан, иймээс хохирлыг мөнгөн дүнгээр тооцвол тэрбумаар яригдана гэж түрээслэгчдийн төлөөл ярьсан. Мөн тэд галыг санаатай тавьсан байж болзошгүй гэлээ.

Ямартай ч галд хүн өртөөгүй, галын шалтгаан нөхцөлийг шуурхай тогтоохоор цагдаагийнхан холбогдох бүх баримт болон иргэдийн мэдээллийг хураан авсаар байна. “Нарантуул” худалдааны төв урьд нь хоёр ч удаа галд автаж байсан юм. 2013 оны наймдугаар сарын 22-нд тус төвийн хүнсний захад буюу битүү дээвэртэй байранд гал гарч, уг хэсэг байгууламж бүхэлдээ шатаж, нэг эмэгтэй нас барсан золгүй хэрэг гарч байсан юм. Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд "Нарантуул" худалдааны төвийн нийтийн бие засах газарт гал гарч нэлээд хэмжээний эд зүйл шатсан байдаг. Цагдаагийнхан өмнө гарсан гал юунаас үүдэлтэй гэх дүгнэлтийг гаргаж, прокурорын байгууллагад хүргүүлжээ. Хохирогчид галын дүгнэлт, хохирлын үнэлгээтэй санал нийлээгүй учир прокуророос галын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байх юм.

Урьдчилсан байдлаар гал юунаас болж гарсан гэдгийг хэлэх боломжгүй мөн зах гурав хоног ажиллахгүй гэдэг ташаа мэдээлэл гэж ЦЕГ-аас мэдэгдлээ. Хэрэв зах ажиллахааргүй болбол нийслэлийн Захирагчийн ажлын албанаас албан ёсны захирамж гаргах юм. Одоогоор БЗД-ийн цагдаагийн хэлтэс болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга нараар ахлуулсан мэргэшсэн мөрдөн байцаагч, шинжээчид галд хэчнээн түрээслэгчийн лангуу өртсөн, хэдэн төгрөгийн хохирол учирсан, гал юунаас гарав зэргийг тогтоохоор галын голомтод ажиллаж байгаа юм. Галын дуудлагыг зах дотроос өгөөгүй, захын урд замд зорчиж явсан жолооч, шатахуун түгээх станцын түгээгч өгсөн гэж онцгойгийнхон ярьж байлаа. Албан бус мэдээллээр “Нарантуул” захад 5-6 хамгаалагч жижүүрлэн хонодог байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Иргэн 2016-03-03 103.229.123.79

Нийслэлийн Онцгойд тийм дарга, орлогчтой байгаа цагт гал түймэр гарсаар, дүгнэлт нь гарахгүй удсаар байх болно гэж санагдаж байна . Бизнесийн өрсөлдөгчдийг нь ч шалгах хэрэгтэй . Гадныхныг ч гэсэн !!!

Irgen 2016-03-03 202.70.45.237

Urjigdar oroi TV geer tom tom yum yariad suusan gor ni garch dee. Hamaagui huniig ner tsohoj muulsnii gai daa Odoo zasal sain hiilgehgui bol dahiad l iim udahgui bolno doo Hun bodoltoi l yarih heregtei jishee avahdaa hurtel bodoh heregtei dee Saihansambuu mini. Nuhur yosoor zuvluj bn UIH gishuun bolchihoo tangarag urguh udruu sogtuu IUH iin tanhimd heruul hiigeed hajuu daa suusan hunii ugend orohgui ulam agsarch bsn uee neg ergeed sain bodood hooroi doo ongorhoi l dotortopi yum bol. Buyan hiihgui bolohgui

Зочин 2016-03-03 180.235.176.44

Хоосон хашаа нэг муу сүүдрэвчээс олон жил өчнөөн ашиг олж байж олигтой харуул манаагүй камергүй чийдэнгүй яасан ч хэт хэмнэдэг юм. Олон хүний мөнгийг хуримтлуулж байгаад сэндвич ч болохноо бариад өгчмөөр юм.

dft 2016-03-03 150.129.140.136

Нарантуулыг 4 талаас оруулдаг, доороо грааж, худалдаа хийдэг болгох хэрэгтэй. Баян хvн ажиллахгvй бна

dft 2016-03-03 150.129.140.136

Нарантуулыг 4 талаас оруулдаг, доороо грааж, худалдаа хийдэг болгох хэрэгтэй. Баян хvн ажиллахгvй бна

Javkhlan 2016-03-03 203.194.118.8

Sambuu akh uuriin khuukhedee tom tom unetei mashin unyylj baikhaar mongoliin khuukheduuded 1 tsetseleg 1 surguuli bariad uguuch taniig burkhan iveen tanid burkhan ankhuulaad baigaa yum bishuu neg l udur ger bulees chini suglakh bii buyn uild khun khoollo nastan guudiig khundel khuukheduuded chikher uguj sur

ман 2016-03-03 59.153.114.50

дүнжингарав...,

Иргэн 2016-03-03 103.229.121.89

Сайхансамбуу гуайн захууд яагаад сүүлийн хэдэн жилд дахин дахин шатаад байна вэ? Бизнес хийж чадахгүй төрийн апаратаар ажил бизнесээ явуулдаг арчаагүй хулгайч нар шатаагаад байгаа нь тодорхой шүү дээ.

Эзнийг нь олох хэрэгтэй 2016-03-03 203.91.115.44

Өвлийн хүйтэнд гадаа торго дурдан өөрөө гэнэт шатаад эхэлнэ гэж байхгүй дээ эзнийг нь олох хэрэгтэй

Зочин 2016-03-03 202.21.106.131

ОДОО НАЙМААЧИД ХОХИРЛОО АРАВ НУГАЛЖ МЭДҮҮЛНЭ. ХАРИН Ч НЭГ ИЧЭХГҮЙ НЭХНЭ ДЭЭ.

Зочин 2016-03-03 202.9.41.84

Saihan sambuu ch yahav tureesee nemeed hohirloo olood avchihna, etssiin dundee jiriin irged l karmaigaa suiluulna daa

Зочин 2016-03-03 202.55.191.37

Цагцаа ч яахав судалгаагаа хийгээд нэг үр дүн зарлана. Түрээслэгчид л хэцүү болчлоо ажлын байргүй өөр газар очоод заряа бараа ч гүй. Оюутан, олон хүүхэдтэй, зээлтэй гээд л хэцүү л байгаа байхдаа. Хохиролыг хурдан нөхөн төлж ажлын байрыг нь л хурдан гаргаж өгөөсөй

Зочин 2016-03-03 205.155.65.208

Хөөрхий муу түрээслэгчид зайлуул төрд татвар төлдөг билүү. Сая саяар нь бараа зардаг юм байна ш дээ хөөрхийс. гадаад гандаж гунддагийг нь бүгд мэднэ. Бүх хүн татвар, хуулийн өмнө тэгш байхсан.

Зочин 2016-03-03 43.228.130.106

Хөөж зайлуулаад газрыг нь аваад гээд мөн ч их үзэж байх шиг байна даа

MGL 2016-03-03 202.179.27.14

Сайхансамбууг хорлох гэж дээ. Монголчууд минь яанадаа бид чинь цөөхүүлээ шүү. Болж л өгвөл бие биенийгээ хорлохгүйл байх юмсан.

Иргүн 2016-03-03 103.229.123.79

Гадныхан юм уу, тэдний гар хөл бологсод байх магадлал өндөр

Зочин 2016-03-03 202.21.116.162

odoo l tsegtsleh tsag n da

Зочин 2016-03-03 202.21.116.162

odoo l tsegtsleh tsag n da

Зочин 2016-03-03 202.9.42.2

Монголоор Түймэр гэдэг юм да. гал гээд бх нь тэр

Зочин 2016-03-03 182.160.34.123

Tuimer chin ga gaas deesh hechneen km kvadrat ezelsen ih galiig heldeg yum luuhaanaa. Iim obyekt, ed zuil shatahiig gal garah gedeg yum. Hotod tuimer gargaad baigaarai jungaanaa

МОНГОЛ 2016-03-03 103.229.122.236

Яльгүй юмнаас ямааны гарз гэдэг дээ...........Сайхансамбуу гар таталгүйгээр хамгийн сайн хүчин чадалтай олон камер худалдаж аваад захынхаа эгзэгтэй газруудад нь байрлуулчихсан бол юунд ийм юм болох вэ дээ....Болсон ч гэмт хэрэгтнийг дор нь л илэрүүлээд барьчихна шүү дээ.......