Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2020.11.09) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн кюүшюү башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдахгүй болсон билээ. Ийнхүү зүүнийг озэки Асанояама, барууныг озэки Такакэйшо нар манлайлах болсон.
Зүүнийг манлайлж буй озэки Асанояама кюүшюү башёгийн хоёр дахь өдөр шинэхэн комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэтэй тааран барилдаж өвдөг шороодлоо. Харин барууныг манлайлж буй озэки Такакэйшо Вакатакакгэтэй тааран барилдаж давлаа.
Тэрүнофүжи Ган-Эрдэнэд ялагдсан озэки Асанояама бэртлийн улмаас энэ удаагийн кюүшюү башёг үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Тамаваши Мөнх-Оргил башёгийн хоёрдахь өдөр Котошоход, Ичиножо Ичинноров Котоновакад тус тус өвдөг шороодсон бол Хошорюү Бямбасүрэн Ютакаяамаг давж, хоёр даваатай башёг үргэлжлүүлж байна.
Тайж 2020-11-10 64.119.16.83
Толгой сийрэг хүн сэтгүүлч хийдэг гэж боддог.Одоо ч тийм хүн ховордож байна даа
Зочин 2020-11-10 202.21.126.30
Нэрээ зүгээр л "Озеки Асанаояма башег орхилоо" гэж гарчиглах байж. Арай онцгүй болчихож.
Зочин 2020-11-10 64.119.23.130
Энэ санаа зөв, Даруухан баймаар байна. Даруу биш,биеэ тоох, ёс бус бүхэн, хүүхэд залуусын толгойг бузарладаг гэдгийг ядаж манай сэтгүүлчид мэдмээр юм.
ЗОЧИН 2020-11-10 202.21.126.30
НЭЭРЭЭ "ОЗЕОКИ АСАНОЯМА БАШЕГ ОРХИЛОО" ГЭХЭД Л БОЛОХ БАЙЖ. ГАРЧИГ НЬ БАС АРАЙ БОЛЧИХЖЭ.
зочин 2020-11-10 66.181.166.196
Одоо сумод япончуудыг ялдаг үлгэрээ боль оо, ямар хэрэгтэй юм, нэг л их японуудыг ялдаг улс, бөхчүүдийн засгийн сурталчилгаа юм уу хаашаа юм бэ
Зочин 2020-11-10 202.72.245.125
Muu luukhaan mini yundaa uurlaad baina. mongol bukh yalsand khorsood baina uu? Jinkhene mal baina daa uuruu.
Зочин 2020-11-10 133.41.91.83
Эргүү сдаакууд өгч байгаа гарчиг хүртэл эргүү. Жалга довны үнэр нь захын нохойноос нь хүртэл ханхлаастай. Түгжрээд эргүүтээд байж байхдаа таарсан хог шаарууд