ИЗОУИС-ийн гандболын эрэгтэй, эмэгтэй баг хэсгээ тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

ИЗОУИС-ийн гандболын эрэгтэй, эмэгтэй баг хэсгээ тэргүүлж байна

ИЗОУИС-ийн гандболын эрэгтэй, эмэгтэй баг хэсгээ тэргүүлж байна

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН V ИХ НААДМЫН ГАНДБОЛЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Монголын оюутны спортын V их наадмын гандболын тэмцээн өчигдөр/2020.11.09/ Буянт ухаа спорт ордонд эхэллээ. Энэ удаагийн V их наадамд эрэгтэй 13 баг, эмэгтэй 11 баг тамирчид өрсөлдөж байна.

Гандболын спортын тэмцээн нь сагсан бөмбөгийн тэмцээний дараа явагдах наадмын хоёр дахь албан ёсны төрөл болж V наадмын хөтөлбөрт орсон юм.

Буянт-Ухаа спортын ордон нь гандболын спортын стандартын 40 м х 20 м зориулалтын талбайтай улсын хэмжээний ганц ордон юм. Монголын гандболын холбоо нь IHF буюу Олон улсын гандболын холбооны тусгай шалыг энэ тэмцээнд тавьж, тамирчдаа тоглуулахаар бэлтгэжээ.

ЭРЭГТЭЙ БАГУУДЫН ЭХНИЙ ӨДРИЙН ТОГЛОЛТУУДЫН ҮР ДҮН:

А хэсэг

  • ШУТИС 15 – 15 ХААИС
  • МУБИС 19 – 17 МҮИС
  • МҮИС 16 – 20 ХААИС
  • ШУТИС 23 – 13 МУБИС

B хэсэг

  • АШУҮИС 11 – 18 ҮБХИС
  • АВАРГА ДС 25 – 14 АШУҮИС

С хэсэг

  • РОЯАЛЬ ОУИС 8 – 23 ИЗОУИС
  • МОН-АЛТИУС 20 – 13 РОЯАЛЬ ОУИС

D хэсэг

  • ДХИС 20 – 23 ҮБТДС
  • МУИС 20 – 17 ДХИС

Эхний өдрийн дараах байдлаар А хэсгийг ШУТИС-ийн баг, В хэсгийг Аварга ДС-ийн баг, С хэсгийг ИЗОУИС-ийн баг, D хэсгийг ҮБТДС-ийн баг тус тус тэргүүлж байна.

ЭМЭГТЭЙ БАГУУДЫН ЭХНИЙ ӨДРИЙН ТОГЛОЛТУУДЫН ҮР ДҮН:

А хэсэг

  • ИЗОУИС 18 – 6 МУБИС

B хэсэг

  • ҮБХИС 17 – 4 ҮБТДС
  • ДХИС 6 – 5 АШУҮИС

С хэсэг

  • ХААИС 10 – 7 РОЯАЛЬ ИС
  • ШУТИС 9 – 11 МУИС

А хэсгийг ИЗОУИС-ийн баг, В хэсгийг ҮБХИС-ийн баг, С хэсгийг ХААИС-ийн баг тус тус тэргүүлж байна.

Өнөөдөр/2020.11.10/ хэсгийн шатны ээлжит тоглолтууд Буянт ухаа спортын төв ордонд үргэлжлэн явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж