НЭМЭЛТ: 16:45 цаг
“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын /ТББ/ тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Амарсайхан, Г.Загдаа нарыг доорх зүйл заалтад дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчид хохирлын төлбөр төлөх тав хоногийн завсарлага авах санал гаргалаа. Иймд, шүүх хуралдааныг 2020 оны арваннэгдүгээр дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулсан байна. Улмаар Г.Загдааг цагдан хорьж, Г.Амарсайханыг хувийн батлан даалтад гаргажээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/, 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол/ дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Амарсайханг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын /ТББ/ тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.11.10/ хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж байна. Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал өчигдөр эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах шатандаа 21.00 цагт түр завсарласан юм.
Мөн тэд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан ч шүүх тэдний хүсэлтийг үндэслэлгүй хэмээн буцаасан аж.
ЯМАР Ч БУРУУ ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ УЧРААС АЙХ ЗҮЙЛ АЛГА
Г.Загдаа, ГАмарсайхан нар шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байгаа бөгөөд энэ талаар "Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа “Шүүх хуралд хохирогч, гэрчийн аль аль нь алга. Надад зодуулсан гэж яригдаад байсан цагдаа нь ч алга. Ямар ч нотлох баримтгүй хэрэг дээр намайг буруутгах гээд зүтгээд байна л даа. Би шоронд орох ямар ч буруу хэрэг хийгээгүй учраас айх зүйл алга. Хүчингийн хэрэг үйлдсэн гэдэг нь ч худлаа. Дөрвөн метрийн урттай 26 см өргөнтэй усны суваг дотор хүн хүчирхийлэх боломжгүй. Олон хүмүүст тусалсныхаа горыг ингэж л амсч байна” гэлээ.
Г.ЗАГДААГ БУСДЫГ УДАА ДАРАА ХҮЧИРХИЙЛСЭН ХЭРЭГТ БУРУУТГАЖ, ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДСЭН
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг бусдыг удаа дараа хүчирхийлсэн, эхнэртэйгээ нийлэн хууль сахиулагчийн ажилд саад учруулсан хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн билээ. Хэргийг эргэн сануулахад, иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Д.Халиунаа мэдээлэл хийх үеэр “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдсэн байдаг. Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг тайлбар авах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй учраас түүнийг албадан баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, шалгаж байсан юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ