“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын шүүх хурал хойшиллоо | News.MN

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын шүүх хурал хойшиллоо

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын шүүх хурал хойшиллоо

НЭМЭЛТ 10:50 цаг

“Эрэл” компанийн ТУЗ дарга асан Б.Эрдэнэбатад холбогдох давж заалдах шатны шүүх хурал арваннэгдүгээр сарын 24-ний өдөр хүртэл хойшиллоо. Тодруулбал, шүүгдэгч Б.Эрдэнэбат нь нэмж өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас ийнхүү хойшилсон байна.


Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.11.10/  “Эрэл” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ дарга асан Б.Эрдэнэбатад холбогдох  хурал боллоо Тодруулбал, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх "Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, түүний эхнэр  Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийг  наймдугаар сарын 7-ны өдөр хэлэлцсэн.

Улмаар шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож долоон жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч  Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм.

Мөн шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байдаг. Хэргийг эргэн сануулахад, “Улаанбаатар импэкс” ХХК-ийн буюу “Номин холдинг”-ийн захирал, “Ариг” банкны хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан цагдаагийн байгууллагад хандан Б.Эрдэнэбат нь эд хөрөнгө завшиж, бусад хувьцаа эзэмшигчээ залилж байгаа тухай гомдлыг 2019 онд гаргасан байдаг. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Erel 2020-11-10 66.181.186.207

Mash saihan ongotei energytei luivarchin shuu

Avatar

Зочин 2020-11-10 122.201.22.137

Ямарч шалгаруулалтгүй бондын мөнгө тараасныг шүүгээч ээ,

Avatar

Зочин 2020-11-10 202.55.191.130

gemgui bolood huuliin umnu ochoo yu? yostoi gutsnish

Avatar

/*-*/ 2020-11-10 49.0.212.165

Энэ хүн бол гэмгүй хүн

Avatar

Харж л байя 2020-11-10 202.55.188.85

Олигтойхон шиг ял өгчөөрэй. Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэг үгүйг нь харъя

Avatar

Зочин 2020-11-10 202.126.88.230

байшин үйлдвэрлэх комбинат гэж хэт том тодорхойгүй төсөл байсан.улстөрийн тэнэгүүд л итгэх тэнэг төсөл.Барилгын үйллвэрлэл материал хурдан өөрчлөгдөж байхад энэ шал худлаа ажил байсан.Номингийн тэнэгүүдийн мөнгийг энэ зээлэндээ хаасан байна.

Avatar

Зочин 2020-11-10 202.9.41.2

Баярсайхан өмгөөлөгч нараа сольж, шинэ өмгөөлөгч нар нь хэрэгтээ танилцана гэсэн шалтгаанаар хойшилсон байхад Яагаад эсрэгээр нь бичээд байгаа юм бол

Avatar

Зочин 2020-11-10 122.201.22.218

баялаг бүтээгчээ хэрэгтэн болгоод байвал улс хөгжихгүй!!!!

Avatar

Зочин 2020-11-10 202.72.247.58

Олон хүнийг идэх хоол, эдлэл юмтай нь авч явсан даа Эрдэнэбат.

Avatar

Зочин 2020-11-10 103.111.68.3

Ene ch zalitai nohor doo. ULSAD ASAR IH HEMJEENII HOHIROL UCHRUULSAN..

Avatar

Бат 2020-11-10 202.55.180.58

Үйлдвэр барисан хүнийг шууд сулла. Энэ хүний буруу байхгүй

Avatar

ЗОЧИН 2020-11-10 202.21.126.30

МОНГОЛ УЛСЫГ АРД ТҮМЭНТЭЙ НЬ ХУУРЧ ЯВСАН ТҮЛШ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД ХИЙХДЭЭ УЛААН ЦАЙМ АВИЛГА АВЧ ГАРШСАН ӨӨДГҮЙ ЭТГЭЭД ДЭЭ.

Avatar

Зочин 2020-11-10 66.181.187.53

Ягшдээ, солиороод байгаарай

Avatar

Зочин 2020-11-10 66.181.187.53

Шагдарсурэнгийн Баярсайхан омгоологчоо сольсон, хусэлт гаргасан учраас хурал хойшлогдсон шуудээ, монгол коментоор Билгээ бас ийм худал мэдээлэл цацаж байх юм ямар учиртай юм болоо?! live court.mn сайтад унэн мэдээлэл байгаа. Билгээ бас нэг шал худлаа зуйл хэллээ, уунд: Эрэлийн Эрдэнэбат Хогжлийн банкнаас авсан зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэж, уг нь бол Эрэл Хогжлийн банкнаас авсан зээл дээр нэмж монго гаргаж хамгийн орчин уеийн байшин уйлдвэрлэх комбинат барьсан юм….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж