АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эсперийг ажлаас нь халсныг Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Түүний оронд Терроризмын эсрэг үндэсний төвийн дарга Кристофер Миллер Батлан хамгаалахын сайдаар ажиллах гэнэ. Тэрбээр Трампын мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Батлан хамгаалах яамны байр руу орж явсныг эх сурвалжууд онцолжээ. Тусгай хүчний цэрэг байсан Кристофер Миллер нь өнгөрсөн наймдугаар сард Терроризмын эсрэг үндэсний төвийн дарга болсон. Үүнээс өмнө Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.
Харин Марк Эспер огцрох өргөдөлдөө зэвсэгт хүчний гишүүдэд талархал илэрхийлж, Пентагонд 18 сар ажилласан нь нэр төрийн хэрэг гэдгийг онцолжээ. Марк Эспер нь энэ оны эхээр АНУ даяар өрнөсөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаалыг дарахаар цэргийн хүч ашиглах Цагаан ордны шийдвэрийг хүчтэй эсэргүүцсэн аж. Африк гаралтай Жорж Флойд гэгчийг баривчлах үедээ цагаан цагдаа хүзүүн дээр нь удаан өвдөглөн сууж, тусламж эрсэн ч босолгүй байсаар амийг нь хөнөөснөөс орон даяар жагсаал өрнөсөн юм. Түүнчлэн Марк Эспер нь Умард Атлантын цэргийн эвслийн эсрэг Трампын хандлагатай санал зөрөлджээ.
“Батлан хамгаалахын сайдыг гэнэт ажлаас нь халснаар Трамп албан үүргийн сүүлчийн хоногууддаа АНУ-ын ардчилал, дэлхий дахиныг үймүүлэхээр зорьсныг нь илтгэж байна” хэмээн Ардчилсан намын гишүүн Нэнси Пелоси шүүмжлэн мэдэгджээ. Трамп өнгөрсөн арваннэгдүгээр сарын 3-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд зарга мэдүүлээд буй. Хэдийгээр Жо Байден сонгуульд ялж, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч түүнийг ирэх оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөх хүртэл Трампын бүрэн эрх хүчинтэй.
Эх сурвалж: ВВС
/*-*/ 2020-11-10 49.0.212.165
Трамп одоо яаж ч түнтэгнээд нэмэргүй болсон. 2049 онд Xятад улс 100 жилийнхээ ойгоор дэлхий дахиныг нэгэн улаан тугийнхаа дор нэгэн дээврийн дор оруулна. Юун АНУ, юун ОХУ. монголчуудын хувь тавилан бол нэгэнт өнгөрсөн амьдрал болжээ
Зочин 2020-11-10 202.55.188.91
Jinhene eh ornoo boddog humuus urgelj ad uzegdseer irsen, yu unen ene l unen
Зочин 2020-11-10 202.55.188.43
Трамп дэлхий дахинд хятад улсын үнэн төрхийг илчилсэн хүн дээ…бусад нь ч нийлж байгаад манийгаа ходорчих гээд байдаг юм л даа…за цаг хугацаа харуулна даа…АНУ гийн түүхэнд гарсан хамгийн энх тайван ч шудрага ерөнхийлөгч Трамп байлаа …
Зочин 2020-11-10 202.21.109.92
ОДОО ХУГАЦАА ҮЛДЭЛЭЭ ДЭЭ
Зочин 2020-11-10 54.38.81.231
Америк ялна ч тэнэгтэж нөгөө Монгол ялнаа шиг ганцаараа үлдлээ.
Зочин 2020-11-10 139.5.218.103
Америк хятадаас орж ирсэн корона вирусын халдвараас болж 200000 илүү хүнээ алдлаа. Энэ бүхэнд хятад буруутай болохоос Трамп ямарч буруу алга. Хятадыг үзэх олон америк хүний үзэл өөрчлөгдсөн. Ухаантай байхыг зөвлөж байна.
Хотын уугуул иргэн 2020-11-10 103.229.122.88
Солиот эр Трамп ялагдал хүлээсэн уураа гаргаж эхэллээ дээ. Огцорхоосоо өмнө энэ нөхөр их нохойтож новшрох шинжтэй. Өшөө ч авч мэднэ. Ер нь аймаар хүнээс Америк салж байгаа юм байна даа. Улс төрийн соёл гэж байхгуй. Ер нь бизнес хүнийг төрийн толгойд суулгаж болохгуй гэдгийг харуулж байна.
Зочин 2020-11-10 139.5.218.103
Монгол улс шинжлэх ухааны салбарт Хятадтай хамтарч болохгүй. Хятад бол оюуны өмчийн хамгийн том хулгайч гэдгийг Америкийн нэгдсэн улс дэлхийд зарласан. Хятадууд шинжлэх ухааны ололт амжилтийг хулгайлж, корона вирусыг зохион бүтээж, дэлхий даяар халдварт өвчин тараасан гэмт хэрэгтэн. Монгол улсын оюуны өмчийг Хятадад өгдөг байдлаа зогсоо Засгийн газраас шаардаж байна.