09.00 цагт
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.
10:00 цагт
- "Монголын чацаргана-дэлхийн зах зээлд" кластерын анхдугаар форум өнөөдөр МҮХАҮТ-д эхэлнэ. Форумд Монголын жимсний салбарын талаар төрөөс баримтлах бодлого, чацарганы бүтээгдэхүүний олон улсад гарах боломжууд, чацарганы кластерийн хөгжил, чацарганы бүтээгдэхүүний экспортын төлөв зэрэг сэдвүүдээр итгэл, хэлэлцүүлэг өрнөх юм. Мөн Германы чацарганы салбарын нөхцөл байдлын талаар тус улсын чацаргана тариалагчидтай цахим уулзалт хийх юм. Форум МҮХАҮТ-д 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
- ШУА-ийн Хүрээлэнгийн нэгдсэн II байранд Монгол дахь ЮНЕСКО-ийн Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны асуудал хариуцсан тэнхмийн эрхлэгчээр томилогдсон доктор, профессор Михаель Вальтерыг батламжлах ёслол болно. Утас: 99717977
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх МХЕГ-ын ажилтай танилцана.
11:00 цагт
- “Хятад ажилчид нууцаар орж ирж байна” гэсэн худал мэдээлэл олон нийтийн дунд тархсантай холбоотойгоор Засгийн газраас гадаад ажилтнуудыг нэмэлтээр оруулж ирэхийг хориглосон шийдвэр гаргасан. Энэ талаар Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
11.30 цагт
- Үндсэн хууль” танхимд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдана.
- Ард түмний нэгдлээс ҮАБЗ-д гадаадаас ажиллах хүч оруулж ирэх үйл ажиллагаатай холбоотой асуулга хүргүүлэх тухай хэвлэлийн бага хурал зарлалаа
12.00 цагт
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
15.00-16.00 цагт
- Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар олон нийтэд таниулан ойлгуулах, Донорын зөвшөөрлийн карт гардуулах “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” өдөрлөг ЭМХТ дээр зохион байгуулна. Харилцах утас 88027947
14.00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
15.30 цагт
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
Холбоотой мэдээ