Ламар Одом сүйгээ цуцалсан шалтгаан юу байв?

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

Ламар Одом сүйгээ цуцалсан шалтгаан юу байв?

Ламар Одом сүйгээ цуцалсан шалтгаан юу байв?

АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн “NBA” од Ламар Одом, түүний найз бүсгүй Сабрина Парр нар сүйгээ цуцалжээ. Сабрина өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан “Та бүгд намайг шударга, нээлттэй хүн гэдгийг мэднэ. Тиймээс би Ламараас сүйгээ цуцалснаа хэлмээр байна. Энэ миний хувьд хэцүү шийдвэр байсан ч би үүнийг өөрийнхөө бас хүүхдүүдийнхээ төлөө гаргалаа. Ламарт ганцаараа байж, засч залруулах зүйлс бий. Би түүнд маш их хайртай. Гэхдээ түүнийг тусламж хүсч, хэн нэгэн үнэхээр хэрэгтэй байх үед нь би цаашид түүний хажууд байхгүй. Би түүнд сайн бүхнийг хүсч байна” хэмээн мэдэгджээ.

Түүний мэдэгдлээс харвал өдгөө 40 настай Ламарт засч залруулах шаардлагатай асуудал байгаа мэт харагдаж байна. Тэрбээр одоогоос яг жилийн өмнө өөрөөсөө долоон насаар дүү Сабринад гэрлэх санал тавьсан юм. Тэд үүнээс хэдхэн сарын өмнө Атлантад болзож яваа нь папараццид өртсөнөөр үерхэж байгаа нь нийтэд ил болж байв. Сүй тавьсныхаа дараа Сабрина “Hollywood Life” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэд гэрлэх хүртлээ бэлгийн харилцаанд орохгүй байхаар шийдсэн гэж ярьж байжээ. Хожим устгасан Инстаграм мэдэгдлээс харвал тэд 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд Майамид гэрлэхээр төлөвлөж байв.

Тэд хоёулаа өмнө нь гэрлэж, амьдрал зохиож байсан юм. Ламар Одом 2009 онд реалити шоуны од Хлое Кардашиантай гэрлэж байсан. Тэд 203 онд салсан ч гэрлэлт цуцлуулах асуудал нь 2015 оны аравдугаар сарыг хүртэл хойшилж байв. Тухайн үед Ламар эм хэтрүүлэн хэрэглэснээс болж, үхлийн ирмэгт тулаад буцаж ирсэн. Тэрбээр өмнөх эхнэр Лиза Моралесээс 22 настай Дестини, 18 настай Ламар Жуниор гэх охин, хүүтэй.

Эх сурвалж: Radar Online

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж