Украины Ерөнхийлөгч Covid-19-ийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

Украины Ерөнхийлөгч Covid-19-ийн халдвар авчээ

Украины Ерөнхийлөгч Covid-19-ийн халдвар авчээ
epa08728649 Ukraine's President Volodymyr Zelensky ahead of a meeting with British Prime Minister Boris Johnson in 10 Downing Street, Central London, Britain, 08 October 2020. EPA-EFE/WILL OLIVER / POOL

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Covid-19-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Түүний дараа тэрбээр өөрийн албан ёсны Telegram сувгаар дамжуулан биеийн байдал нь маш сайн байгаа талаар мэдэгдсэн байна.

Тэрбээр "Дэлхий дээр Covid-19-өөр хэн ч өвчилж болзошгүй. Хорио цээрийн бүхий л дэглэмийг чанд сахиж байсан миний шинжилгээний хариу эерэг гарлаа" хэмээн бичжээ. Өдгөө түүний биеийн дулаан 37.5 хэм байгаа аж. Украины удирдагч "Миний бие сайн байна. Би өөрийгөө тусгаарлаж, ажлаа үргэлжлүүлэн хийх болно" хэмээн тэмдэглэжээ.

Украины Ерөнхийлөгчийн тамгын газраас Зеленский албан үүргээ алсаас гүйцэтгэнэ гэж мэдэгдсэн байна. Улмаар түүний тамгын газрын дарга, орлогч нар болон бусад ажилтнууд Covid-19-ийн шинжилгээ тогтмол өгч байгааг аж. Зеленскийн ажлын албаны дэд дарга нарын нэг Юлия Коваливын хувьд өмнө нь Covid-19-ийн шинжилгээний хариу нь сөрөг гарч, хорио цээр болон хязгаарлалтын дэглэмийг сахиж, ажлаа хэвийн үргэлжлүүлж байна гэж мэдэгджээ.

Укрианы тэргүүн хатагтай Олена Зеленьский өнгөрсөн зургадугаар сард Covid-19-өөр халдварласан билээ.

Украины хэвлэлүүд тус улсын Сангийн сайд Сергей Марченко Covid-19-өөр халдварласан талаар мэдээлсэн байна. Гэвч энэхүү мэдээллийг албан ёсоор баталгаажуулаагүй байгаа аж.

Өнгөрсөн Даваа гаригийн байдлаар Украины эмч нар өдөрт 8687 хүн халдвар авсан болохыг тогтоожээ. Цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш тус улсад 469.018 хүн Covid-19-өөр өвчилж, 209.143 нь эдгэрч, 8565 нь нас барсан байна.

Украинд Covid-19-ийн анхны тохиолдол өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд Черновцы мужаас илэрчээ. Тус улсын засгийн газар хорио цээрийн болон онцгой байдлын дэглэмийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ.

 Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж