"Их тойрог" төсөл хэрэгжиж дуусах нөхцөл бүрдлээ

Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

"Их тойрог" төсөл хэрэгжиж дуусах нөхцөл бүрдлээ

"Их тойрог" төсөл хэрэгжиж дуусах нөхцөл бүрдлээ

Одоогоос найман жилийн өмнө Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор “Их тойрог" төслийг хэрэгжүүлж эхэлсэн ч газрын маргааны улмаас хойшилж, нийтийн эрх ашиг зөрчигдсөөр ирсэн юм.

Өнгөрөгч амралтын өдрүүдээр  Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Хүүшийн амны 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 141-147 тулгуурын хооронд утас татах ажил хийгдсэнээр  “Их тойрог” төсөл хэрэгжиж дуусах нөхцөл бүрдлээ. Энэ хэлхээ битүүрснээр Хөшгийн хөндийн онгоцны буудлын цахилгаан хангамж, Яармаг, Хан- Уул орчмын дэд станцууд, Сонгино дэд станц, Мандалговь, Тавантолгой -Оюутолгой шугамыг ашиглалтад оруулах боломжтой болно.  Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 220/110/35 кВт-ын чадалтай "Сонгино" дэд станц, 220 кВ-ын 5.8 км болон "Сонгино"-оос "Зайсан" дэд станц хүртэлх 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эрчим хүчний барилга угсралтын "Трест" компани гүйцэтгэж, ашиглалтад орохгүй удаж байсан юм.  Уг төсөл гацаанаасаа гарч, гүйцэтгэл нь дуусах шатандаа оржээ. Ингэснээр “Их тойрог” төсөл хэрэгжиж дуусахын зэрэгцээ эрчим хүчний систесийн найдвартай байдал сайжрах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж