Бидон Ганбаа нэрээр хочлогдох хүртлээ алдаршсан УИХ-ын гишүүн бол Д.Ганбат юм. Тэрбээр өнөөдөр /2020.11.09/ Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчийн “Та ёс зүйн тухай хөндлөө. Өөрөө харин хэр ёс зүйтэй хүн бэ. 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа төрийн мөнгөөр зургаа хэвлээд тойргийнхондоо пидон тараасан. Ёс зүйн хэмжүүрт таны энэ үйлдэл багтаж байгаа юу” гэсэн асуултад хариулах хэрэг гарав.
Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат “Тэр бидон дээр юу гэж би зургаа тавих вэ дээ. Хүмүүсийг би ойлгодог байх гэж бодтол ойлгодоггүй юм байна. Бидон дээр зургаа тавих хүн мөн үү, би. Зурагтай бидоныг айл өрх ашиглах уу. Үнэхээр тийм юм шиг ойлгоод яваад байдаг. Гэтэл тэр нь фото шоп, эвлүүлэг л юм шиг байгаа юм.
Тэр мөнгө Нийгмийн даатгалын хөрөнгө биш ээ. 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа, мөн 2016-2020 онд УИХ-ын гишүүн бус байхдаа ч би Баянхонгор аймгийн 8000 ээжид 40-ын бидон тараасан. Хуванцар сав хэрэглэснээр хорт хавдар тусаад байна гэсэн судалгаа гарсан учраас хэрэглээг нь багасгая гэдэг зорилгоор анх санаачлагыг гаргаад явсан.
Улсын төсөвт анх 1 тэрбум төгрөг өрхийн орлогыг дэмжих зорилгоор суусан байсан. Үүний 300 сая нь Завхан аймагт, 300 сая нь Чингэлтэй дүүрэгт, 300 сая нь Баянхонгор аймагт зарцуулагдсан.
Энэнээс гадна би өөрөөсөө тэрбум төгрөг гаргаад 40-ын пидон тараасан, энийг харин тайлбарлах боломж олгосонд баярлалаа” хэмээн хээвнэг хариулж суув.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ