Владивосток хотын дарга Covid-19 тусчээ | News.MN

Владивосток хотын дарга Covid-19 тусчээ

Владивосток хотын дарга Covid-19 тусчээ

Владивосток хотын дарга Covid-19 тусчээ

ОХУ-ын Владивосток хотын дарга Олег Гуменюк Covid-19-ийн халдвар авсан талаар тус хотын захиргааны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Хотын захирагч өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд түүний үүргийг нэгдүгээр орлогч Наталья Соколова гүйцэтгэж байгаа аж.

Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Кемерово мужийн Новокузнецк хотын захиргааны олон ажилтан Covid-19-ийн халдвар авсан ч яг хэчнээн хүн халдварласан талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

Өнгөрсөн хоногт Приморийн талд Covid-19-ийн 211 шинэ тохиолдол бүртгэгдсэн аж. Халдвар анх тархсанаас хойш нийт 17277 иргэн тус халдвараар өвчилжээ.

ОХУ-д өнгөрсөн нэг хоногт 21798 хүн халдвар авч, нийт 256 хүн Covid-19-ийн улмаас нас барсан байна.

Б.ЖАРГАЛ
LENTA.RU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж