Оросын үйлдвэрлэгчид ердөө 30 минутын хугацаанд онлайн худалдаагаар Хятадын зах зээлд 12,34 сая юанийн (1,8 сая ам.доллар) бараа бүтээгдэхүүн арилжлаа. Энэхүү цахим худалдаа 2020 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр зохиогдсон бөгөөд Хятадын зах зээлд Оросын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах аяны хүрээнд хийгджээ.
Аян маш амжилттай болсонд зохион байгуулагчид сэтгэл хангалуун байна. Зөөлөн чихэр үйлдвэрлэгч компани агуулахдаа байсан бүх бараагаа зарсан бол мөхөөлдөс үйлдвэрлэгч гурван секундын дотор бүх мөхөөлдсөө зарсан байна.
"Цахим худалдааг хараад сууж байсан ч эх орныхоо нэг ч барааг худалдаж авч амжсангүй. Хятадын зах зээлд орос бараа ийм эрэлт хэрэгцээтэй, танил болсныг сая л мэдлээ. Гайхамшигтай үр дүнтэй байлаа. Цаашид ийм худалдааг улам өргөжүүлэхээр төлөвлөж байна” хэмээн ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Андрей Денисов хэлжээ.
Шууд дамжуулалтаар Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүн зарсан анхны тохиолдол нь энэ боллоо. Энэ ажлыг Хятадын Медиакорпорац, Хятад дахь ОХУ-ын ЭСЯ хамтран зохион байгуулсан бөгөөд худалдааг TMall-ийн цахим худалдааны платформ дээр хийсэн байна. Энэ нь Alibaba компанийн платформ юм.
2020 оны нэгдүгээр сарын байдлаар Хятадын интернэт хэрэглэгчийн тоо 900 сая байгаа бөгөөд 710 сая хүн онлайнд худалдаанд оролцож байна.
РИА НОВОСТИ
Зочин 2020-11-10 202.21.108.47
Даанч бид нэг юмыг ч төгс хийж чаддагүй, дээр нь Хятадууд биднийг ашиглах, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч байхыг л хүсэж юм хийлгэхгүй байна.
/*-*/ 2020-11-10 49.0.212.165
Зохион байгуулалттай жүжиг
Зочин 2020-11-10 64.119.22.141
Аргагүй л элчин сайд шиг ажиллаж чадаж ээ
Зочин 2020-11-10 122.201.23.84
Монголчууд хөгжих болтугай, энэ цөөхөн хүнийг 2 том улсын дунд хөгжүүлэх бүрэн боломжтой , бүгд сайхан амьдрамаар байна шүү.
иргзн 2020-11-10 202.179.27.138
сайхан ч юм Атаархамаар ч юм гэтэл Монгол улс Яаж байна, хэдэн Өлөн нүдтэй Хулгайч Луйварчид Улс орон Ард иргэд ээ хийж Хятадчилах бодлого явуулаад л байж байна шүү дээ,
Зочин 2020-11-10 64.119.23.130
Юуг нь хятадчилсан юм бэ. Амаа билүүдэж суухаар энэ 2 орны ард түмэн шиг юм хийж бүтээж ,хэрэглэгч биш, үйлдвэрлэгч болж сурмаар л байна. Ядаж тэр мөхөөлдөс, чихрийг нь тэднээс дутахгүй хийчиж чаддаггүй л юм б**х даа. Бүх юмыг хувьчилж тэд нь газар ухахаас өөр ажилгүй болохоор улс өөрөө яаж ч чаддаггүй биз дээ. Ардчиллынхны хувийн шуналын балаг Монголыг баллаж байна.