ОХУ-ын Ерөнхийлөгч халдашгүй дархан байх хуулийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Ерөнхийлөгч халдашгүй дархан байх хуулийг өргөн барив

ОХУ-ын Ерөнхийлөгч халдашгүй дархан байх хуулийг өргөн барив

ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүх хүн халдашгүй дархан эрхтэй байх тухай хуулийн төслийг Төрийн Думад өргөн барьсан тухай Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн хууль эрх зүйн байнгын хорооны дарга Андрей Клишас РИА Новости-д мэдээллээ. Энэ нь Үндсэн хуульд оруулах өөрчлөлт юм.

Энэхүү өөрчлөлтөөр ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүх хүн халдашгүй дархан эрх эдлэх юм. Халдашгүй бүрэн эрх нь ажлын байр, амьдран суугаа байр, тээврийн хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгсэл, ачаа тээш, бичиг баримтад хамаарна. Мөн бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугцаандаа гаргасан шийдвэр, үйлдэлд хуулийн ямар нэг хариуцлагад ногдуулахгүй, саатуулахгүй, баривчлахгүй, нэгжихгүй, байцаахгүй байх эрх эдлүүлнэ.

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үедээ гаргасан шийдвэр, хийсэн үйлдэлд нь хүнд гэмт хэрэг гэж тооцон хэрэг үүсгэвэл халдашгүй байдлаа алдаж болох юм. Хэрэг үүсгэсэн тухай мэдэгдлийг Мөрдөн байцаах албаны тэргүүн Төрийн Думад албан бичгээр мэдэгдэж, Төрийн Дум халдашгүй байдлыг нь халж болохоор байгаа юм. Харин шинэ зохицуулалтаар Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний халдашгүй байдлын эрхийг Төрийн думын үндэслэлээр Холбооны зөвлөл халах ажээ. Ингэхдээ улсаасаа урвасан, хүнд гэмт хэрэгт холбогдсон гэсэн хоёр үндэслэл байх юм. Энэхүү хоёр гэмт хэрэгт холбогдсон нь үндэслэлтэй гэдгийг Дээд шүүх болон Үндсэн хуулийн шүүх нотлох ёстой.

Холбооны зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл халдашгүй байдлыг нь халах юм. Гэхдээ энэ процесс нь халдашгүй байдлыг халах үндэслэлийг тавьснаас хойш гурван сарын дотор дуусах ёстой. Хэрэв гурван сараас хэтэрвэл үндэслэлийг хэрэгсэхгүй болгоно.

РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж