Халуун хэмжих заалтаа улиралдаа нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй | News.MN

Халуун хэмжих заалтаа улиралдаа нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй

Халуун хэмжих заалтаа улиралдаа нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй

Халуун хэмжих заалтаа улиралдаа нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй

Коронавирусийн халдвар авсан эсэхийг мэдэх хамгийн энгийн арга нь биеийн халуун хэмжих бөгөөд улс орнууд түгээмэл хэрэглэж байна. Гэхдээ улс орнууд онцлогтоо тохируулан биеийн хэвийн халуун хэд байх вэ гэдгээ шийдэх ёстой хэмээн Оросын “2К” инженерингийн зөвлөх үйлчилгээний компанийн захирлуудын зөвлөлийн дарга Иван Андриевский Sputnik радиод ярьсан байна.

“Олон нийтийн газар биеийн дулаан хэмжих төхөөрөмж байрлуулж,  үйлчлүүлэгч бүрийн халууныг лазер хэмжигчээр хэмжих нь халдвартай хүнийг шуурхай илрүүлэх арга мөн. Зөвхөн COVID гэлтгүй бусад халдварт өвчнийг ч эрт илрүүлэх боломжтой. Гэхдээ одоо Орост хүйтний улирал эхэлж байгаатай холбооотойгоор хэмжих заалтаа эргэн харах хэрэгтэй. Гадаа хүйтэн орчноос дулаан газарт орж ирсэн хүний биеийн халуун 36,6 зааж байгаа бол үнэн хэрэг дээрээ 37,6 юм уу, түүнээс илүү байх магадлалтай” хэмээн Иван Андриевский хэллээ.

Дулаан газарт орж ирсэн хүний биеийн халууныг 3-5 минутын дараа үзэх, эсвэл хэвийн халууны хэмжүүрийг бага зэрэг нэмэгдүүлж тооцох хэрэгтэй хэмээн тэр санал болгожээ.

"Өвлийн улиралд дулаан газарт орж ирсэн хүний биеийн халуун 36,9-37 зааж байгаа бол тухайн хүн хэвийн биш халуунтай гэж үзэх хэрэгтэй” гэж Иван Андриевский мэдэгджээ.

РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж