Азербайжан, Арменийн хооронд болж буй газар нутгийн маргаан үргэлжилсээр байна. Арменийн салан тусгаарлагчдын мэдэлд байгаа Уулын Карабахын нутгийн гол хотыг эзэлж авснаа Азербайжан улс зарлажээ.
Тус улсын Ерөнхийлөгч Илхам Алиевын мэдэгдсэнээр Азербайжаны зэвсэгт хүчин стратегийн ач холбогдолтой хоёр дахь том хот болох Шуша хотыг эзэлж авсан гэнэ. Гэтэл Арменийн тал үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба талууд эн тэнцүү байлдаж байгаа гэж мэдэгдэв.
Дэлхий нийт Азербайжаны газар нутаг хэмээн зөвшөөрдөг Уулын Карабах 1994 онд гал зогсоох хэлэлцээр байгуулагдсанаас хойш Армени үндэстний салан тусгаарлагчдын хяналтад байгаа билээ. Хамгийн сүүлд есдүгээр сарын сүүлчээр энэ бүсэд мөргөлдөөн эхэлж, үүнээс хойш гурван ч удаа гал зогсоох хэлэлцээр хийсэн ч бүгд бүтэлгүйтсэн юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ