Ханхүү Фүмихитог хаан ширээг залгамжлагчаар зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

Ханхүү Фүмихитог хаан ширээг залгамжлагчаар зарлалаа

Ханхүү Фүмихитог хаан ширээг залгамжлагчаар зарлалаа

Япон улсын одоогийн эзэн хаан Нарүхитогийн төрсөн дүү, ханхүү Фүмихитог хаан ширээ залгамжлагчаар зарлах ёслол өчигдөр /2020.11.08/ Токио хотноо болжээ. Энэхүү ёслол цар тахлын улмаас долоон сар хойшилсны эцэст сая зохион байгуулагдаж байна.

“Риккоши но рэй” нэртэй уг ёслолд эзэн хааны гэр бүлинйхнээс гадна 40 гаруй зочин оролцсон байна. Одоогийн эзэн хаан Нарүхито нь дүүгээсээ зургаан насаар ах юм. Тэрбээр өнгөрсөн 2019 онд эрүүл мэндийн шалтгаанаар хаан ширээнээс буусан эцгийгээ залгамжилж Япон улсын эзэн хаан болсон билээ.

Нарүхито хаан эрэгтэй хүүхэдгүй, ганц охинтой тул ийнхүү дүүдээ хаан ширээг залгамжлуулах ёстой болжээ. Япон улсын хаант засаглалд шинэчлэл хийж, эмэгтэй залгамжлагчийг зөвшөөрдөг болох тухай яригдаж байгаа ч хараахан ажил хэрэг болоогүй байна.

Эх сурвалж: KYODONEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж