Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-аас “Өөш манхан” сувиллын гэрээг цуцалжээ. Тус газраас Дундговь аймаг дахь Өөш тур ХХК-ийн амралт, сувиллын газарт энэ онд даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний чанарт хяналт тавьжээ. Шалгалтаар тус сувилал нь Монгол Улсын стандарт Сувиллын бүтэц, үйл ажиллагаа MNS5232:2019-ыг зөрчсөн болохыг илрүүлсэн байна. Мөн ЭМДЕГ–тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж. Иймд гэрээг нь цуцалсан байна.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-11-09 66.181.185.73
Хээр газар энэргэ нөхөгддөг
зочин 2020-11-09 66.181.187.57
Нэг очсон бөйхад сэтгэлээс гардаггүй сайхан нутаг.Бясалгал хийж байгаа мэт нам гүм,ариун дагшин орон мэт…
Арриун цэврийн дэглэмээ сайжруулбал хотод өссөн надад бол жилдээ нэг сувилуулж амрах л газрын нэг.Эхнэр маань нэг удаа,үдийн халуунд сувилуулагчдын цангааг тайлахаар зэхэж тависан том савтай хар цайнаас уугаад гэдэс нь өвдөж байсан удаатай.
Зочин 2020-11-09 202.70.34.38
Үйлчилгээ маш муу газар. Наранцацралтын соёмбоо жаахан амьсгаатай байгаач.