Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-аас “Өөш манхан” сувиллын гэрээг цуцалжээ. Тус газраас Дундговь аймаг дахь Өөш тур ХХК-ийн амралт, сувиллын газарт энэ онд даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний чанарт хяналт тавьжээ. Шалгалтаар тус сувилал нь Монгол Улсын стандарт Сувиллын бүтэц, үйл ажиллагаа MNS5232:2019-ыг зөрчсөн болохыг илрүүлсэн байна. Мөн ЭМДЕГ–тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж. Иймд гэрээг нь цуцалсан байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ