
Попын хааны нас барахаасаа өмнө амьдарч байсан Holmby Hills дэх 1.26 акр газар бүхий харшыг 29 сая ам доллараар худалдахаар болжээ. Майкл сүүлчийнхээ "This Is It" тоглолтондоо бэлтгэж байхдаа сарын 100 мянган ам долларын түрээстэй Лос Анжелесын Бел Эйрт 13 настай Майкл Принц, 12 настай Парис, 8 настай Майкл Принц II нарын хамт байрлаж байсан юм. Уг харш нь франц маягын 7 том унтлагын өрөө, 13 угаалгын өрөө, фитнес, кино танхим, саун, долоон машины гарааштайгаас гадна дарсны агуулахтай аж. Харин Майклын алдарт Neverland парк нь алдарт дуучны дурсгалыг хүнэдэтгэх албан ёсны газар болоход ойрхон байгаа аж.
.