Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, төсөвтөө тусгаж, 1.4 их наяд төгрөгийн орлого олохоор тооцоолсон. Гэвч Covid-19 цар тахлын уршгаар хөл хорио тогтоосноор төлөвлөгөө тасарч, нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэллээ.
Энэ тухай тэрбээр “42 сая тонн нүүрс экспортолно гэсэн төлөвлөгөөндөө хүрч чадахгүй. Эхний хагас жилийн байдлаар уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний экспорт их хэмжээгээр тасалдсан алдагдлыг нөхөх боломжгүй. Шинэ төлөвлөгөөгөөр бид ажиллаж байна. Оны эцэст гэхэд 30 сая тонн нүүрс гаргах боломжтой” гэв.
Гашуунсухайт боомтоор өдөрт 1000 гаруй автомашинаар нүүрс гаргаж байгаа юм байна. Харин Шивээхүрэн боомтоор өдөрт 700 орчим автомашинаар нүүрс гаргаж байна.
Монгол Улс өнгөрсөн 2019 онд нийт 36.4 сая тонн нүүрс экспортолжээ.
Зочин 2020-11-09 202.179.25.138
МАН ч лдоо урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх л арга хайх байх даа чааваас. Өөрсдөө идээд сонгуульдаад дуусгасан улсууд
Zochin 2020-11-09 202.126.89.201
Hiigeegyi zuileeree shantaaj hiij gaihuulsan setgelgui nobshiig zailuul
Зочин 2020-11-09 64.119.22.242
Хүүхдийнхээ төлбөрийг улсаар даалгах гэж улайрч. өлөв долов хийж байхааар үндсэн ажилдаа анхаараач
Монгол улсын иргэн 2020-11-09 202.9.47.21
Ер нь энэ дарганцаруудын амнаас сайн үг гардаг юмуу. Мэдээж шүү дээ. Салбар бүрээс олсон ашгийг өөрсдөө хувааж идээд байхаар яаж ашигтай ажиллах юм бэ. Энэ Ёндон гэдэг хүнээс өөр сайд болчих хүн уул уурхайн салбарт байхгүй юмуу. Наад хүний чинь хүүхдийн төлбөр нь илэрснээс бусад нь хав дарагдсан байгаа шүү дээ.Төсвийн мөнгө идсэн албан тушаалтнуудыг яагаад шийтгэхгүй байгаа юм бэ, улаан хувьсгалч У.Хүрэлсүхээ. Өөрөө бас нэр холбогдох гээд айгаад байгаа юм байна л даа. Адилхан нэг тэрэгний дугуй
/*-*/ 2020-11-09 49.0.212.165
Манай дизель түлшний нөөц дуусч байгаа тул яаж ч олборлоод тээвэрлэж чадахгүй болоод байна
монгол 2020-11-09 64.119.26.214
Хүрэлбаатар гэж монголын төлөө сэтгэлгүй, увайгүй луйварчин сангийн сайд байгаа үед монголын санхүү сайжрахгүй шүү. Хүкээс бусад бүх хүн мэдэж байгаа. Хүүк ч мэдэж байгаа байх
Уурхайчин 2020-11-09 103.57.95.124
Салбараа мэддэг сайдтай болсондоо баяртай байгаа шүү?!?! Мунхаг улс төрчдийн сонгуулийн жилийн төсөв тасоалгүй яахав дээ
Зочин 2020-11-09 202.179.27.39
harin ch gaigui baina shd hervee 30 saya tonnigg gargaj chadval
Zochin 2020-11-09 202.126.89.163
Chanartai nuurs gargah heregtei. Tegehkui bol hytaduud golood avahkui
123456 2020-11-09 49.0.212.165
Хүүхдийн сургалтын төлбөрөө өөрсдөө төлж байх хэрэгтэй байна
Зочин 2020-11-09 202.126.88.135
hyataduud manaihniig ih harj uzeed baigaa bolovch tumur zamgui bolohoor buh huchin chadlaaraa ajillaad ch hurj chadahgui l de
Зочин 2020-11-09 66.181.188.90
Нүүрс үнэтэй байгаа дээр нь Хятадтай ярилцаад түр хугацааны 24/7 болгож болдоггүй юм уу
ЗОЧИН 2020-11-09 103.14.39.2
Төсвөө эргэж харах хэрэгтэй болжээ. Нүүрснээс их мөнгө олно гээд баахан зээл тавиад баруун солгойгүй цацсан биздээ. Одоо худлаа боллоо гээд гаднаас өр тавих уу
иргэн 2020-11-09 66.181.177.20
Хамгийн гол нь энэ зах замбараагүй, төлөвлөгөө хяналтгүй үрэлгэн байдалд хариуцлага хүлээн эзэн, хүлээлгэх чадах сөрөг хүчин байхгүй байгаа нь харамсалтай. Эрх баригч нам дотроосоо л сөрөг хүчин гаргахгүй бол АН юу ч найдаад хэрэггүй, бас л дотроо алалцсаар л……