Гар утаснаас зогсоолын зай багтаамжаа харж, сонгодог болжээ | News.MN

Гар утаснаас зогсоолын зай багтаамжаа харж, сонгодог болжээ

Гар утаснаас зогсоолын зай багтаамжаа харж, сонгодог болжээ

Гар утаснаас зогсоолын зай багтаамжаа харж, сонгодог болжээ

Жолооч нар зогсоол олохын тулд хамгийн багадаа 5-10 минут зарцуулдаг байна. Ялангуяа төв талбай орчимд замын түгжрэлийн 65 хувийг зогсоол хайгчид үүсгэдэг гэх судалгаа бий. Иймд нийслэлийнхний тулгамдсан асуудал болсон түгжрэлийг бууруулах зорилгоор авто зогсоолын нэгдсэн системийг хэрэгжүүлээд нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хүрээнд UB Parking аппликэйшн ашиглан гар утсаараа дамжуулан зогсоолын багтаамжийг харах боломжтой болгож буй аж. Тухайлбал, “Централ таур”-ын зүүн талын зогсоолыг уг системд холбосон  бол Хангарди ордны орчим зогсоолыг нэгдсэн системд оруулах аж. Мөн энэ онд багтаан Бага тойруу орчмын зогсоолыг нэгтгэх юм байна. Ингэснээр жолооч нар зогсоол хайж цаг алдахгүйгээр гар утаснаасаа зогсоолын зай багтаамжийг харж болох юм.

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чинзориг  "UB Parking аппликэйшны тусламжтай  жолооч нар тухайн очих гэж буй байршилд зогсоолын зай талбайг харж, урьдчилан захиалах боломжтой" гэдэг мэдээллийг өгөөд буй. Харин төлбөрөө тухайн зогсоол руу орохдоо төлнө. Зогсоолын цаг хамгийн багадаа 30 минут бол хоёр цаг хүртэл түрээслэх боломжтой аж. Ингэснээр нэг зогсоолд ойролцоогоор өдөрт 5-6 автомашин сэлгэж зогсох боломжтой болжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hi 2020-11-09 202.55.188.83

Heterhii super um hiih ged bh um. Terend orvol zogsooliin uudend 1 delgets deer l teden zogsool sul esvel duursen gej bhad l boloh um bish u.

Avatar

Утас ухах 2020-11-09 202.126.89.135

тэгээд л утсаа ухаад зогсоод байхуу.араас сигналдаал айн гоё

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж