Байдены ялалтад Путин баяр хүргэсэнгүй

Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

Байдены ялалтад Путин баяр хүргэсэнгүй

Байдены ялалтад Путин баяр хүргэсэнгүй

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн долоо хоногт болж, Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулсан юм. Жо Байден ирэх 2021 оны нэгдүгээр сард тангаргаа өргөн, ажилдаа орно.

Жо Байден АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампаас илүү санал авснаар ялалт байгуулсан нь тодорхой болж, дэлхийн улс орны төрийн тэргүүн нар баярын мэндчилгээ хүргэж эхэлсэн юм. АНУ-ын холбоотон орнуудаас Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Германы канцлер Ангела Меркель, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар хамгийн түрүүнд Жо Байденд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлжээ.

Дэлхийн олонх удирдагчид өнгөрсөн амралтын өдрүүдээр Жо Байденд баяр хүргэсэн бол цөөн хэдэн улсын төр, засгийн тэргүүн нар чимээгүй байна. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин,  Хятадын дарга Ши Жиньпин нар АНУ-ын Цагаан ордны шинэ тэргүүнд мэндчилгээ дэвшүүлсэнгүй. Түүнчлэн АНУ-ын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой Трампын шүүхэд гаргасан гомдлыг шийдвэрлэх хүртэл мэндчилгээ дэвшүүлэхгүй байхаар Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез шийдвэрлэжээ.

АНУ-ын сонгуулиас өмнө ОХУ-ын Засгийн газраас Цагаан ордны дараагийн тэргүүн хэн ч байсан хамтарч ажиллахад бэлэн хэмээн мэдэгдэж байв. Гэсэн ч Путины Трамптай найз нөхдийн харилцаатай байсантай харьцуулбал Байден Кремльтэй сайнгүй харилцаатай. Дональд Трамп 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа ОХУ-аас сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хардлага олон жил үргэлжилсэн юм.

Эх сурвалж: The Independent

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж