УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа урьдын адил ялагдсан АН лидерээ тодруулах нэг зовлонд, ялсан МАН албан тушаалаа хуваарилах түмэн зовлонд унасан. Угаасаа ч 210 мянган гишүүн болгоныхоо амыг нь “тослох” боломжгүй хойно эрх мэдлийн хуваарилалтад сэтгэл дундуур, хоосон хоцорсондоо шаралхаж, хорсох хүн захаас аваад тоологдох ч биз. Албан тушаалаа булаацалдан зодолдох нь өнөөдөр ч Ардын намын бодит аюул болжээ. Эрх баригч намынхан эрх мэдлээ булаацалдаад эхлэхээрээ Ерөнхий сайдаа татан унагадаг, засгаа огцруулдаг гэмтэй.
МАН өдгөө дээгүүрээ хэдий нам жим байгаа ч дундаа бужигнаантай, доогуураа зодоонтой, М.Энхболдын туулсан замыг У.Хүрэлсүх тойрч чадахгүй нь тавилан бололтой. Учир нь, “Эрдэнэт”-ийг тойрсон дуулиан шуугиан үнэндээ Ардын намын тогоо ахиад хагарахын дохио гэсэн үг.
Иргэн Б.Цогтгэрэлийн хувийн ашиг сонирхлын зөрчил “Эрдэнэт”-ийн шилэн дансыг дэлгэж, олзуурхууштай нь, эрх баригчид хоорондоо “алалцах” тусам МАН-ын бузар далай болохыг иргэд мэдэж авч байна. Эцэст нь, Ц.Нямдоржийн хэлсэнчлэн “Эрдэнэт зуун хувь төрийн өмч болсноор ард түмэндээ очиж байгаа юм” биш болохыг, Н.Багабандийн “Титэм үг”-ээ шахах хэрэгсэл болж хувирсныг, Монгол Улсын зэсийн том үйлдвэрлэгч ялсан намын “саалийн үнээ” байсаар байгааг, ийм олон төрийн өмчит компани бийг, эцэст нь төр өмчтэй байх тусмаа гахай бүр илүү эрхтэй болохыг харсан биз.
Үндсэндээ, төмөр зам, эрчим хүч зэрэг төрийн өмчит компаниудын дансыг ухвал Цагаансуварга яагаад МАК-даа үлдэх хэрэгтэйг, Оюутолгойн 34 хувийг төр заавал худалдах ёстойг, Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр замыг түмэн цэргээр бариулах шаардлагагүйг, төр өмчтэй байхын сул талыг олон нийт ойлгох юм.
“Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч, хамгийн топ татвар төлөгч, хамгийн том ажил олгогч. Өнгөрсөн 2019 онд тус үйлдвэр татварт 707 тэрбум төгрөг төлж, 8000 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. Тэр утгаараа “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн оронд суух сонирхолтой хүмүүс МАН-д ганц нэгээр тогтохгүй байгаа нь үнэн. Гэвч, нэмэгдэхүүний байрлалыг өөрчиллөө гээд нийлбэр дүн хэзээ ч өөрчлөгддөггүй. "Эрдэнэт"-ийн ерөнхий захирлаар иргэн Б.Цогтгэрэл эсвэл Ж.Энхбаяр томилогдсон ч энэ асуудал цэгцрэхгүй нь харамсалтай нь үнэн.
Дарга нарын урамшуулал шагнал, тансаг хэрэглээний асуудал ганц Х.Бадамсүрэнг ирснээр илэрсэн гаж үзэгдэл биш. "Эрдэнэт" хоёр улсын хамтарсан компани байхдаа эрх баригчдын шахааны газар байсан, Ш.Батхүүгийн 110 сая ам.долларын барьцаа нь болж байв.
2014 онд тус үйлдвэрт таван сая /ширхэгээр/ бэлгэвч нэг бүрийг нь 1000 төгрөгөөр үнэлээд шахсан дуулианаас гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж хүртэл хүү Н.Анхбаяртаа хоёр тэрбумын тендер авч өгснөө хээв нэг хүлээдэг шүү дээ. Товчхон дүгнэвэл "Эрдэнэт" бол ард түмний биш ялсан намын л өмч.
Шинэ Засгийн газраа бүрдүүлсний дараа У.Хүрэлсүх “Эрдэнэт”-ийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг “Оюутолгой”-н “Рио Тинто”-той хийх хэлэлцээрийн ширээг ахлуулах өөрчлөлт хийснээр МАН-ын нохой зодоон эхэлсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, эрх баригчид “Эрдэнэт”-ийг булаацалдаж эхэлсний нотолгоо Ж.Батзандангийн өнгөрсөн аравдугаар сард хийсэн хэвлэлийн бага хурал байлаа. Тэрбээр "Эрдэнэт"-ийн 49 хувийг луйвардаж авахаар Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Я.Содбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяр нараар ахлуулсан хулхи ажлын хэсэг ажиллаж эхэлсэн тухай мэдээлэл ШИНЭ намд ирлээ. МАНАН дэглэмийн эсрэг ажлыг зохион байгуулсан Л.Оюун-Эрдэнэ сайдыг энэ ажлын хэсгээс хөөж гаргасан мэдээлэл бидэнд ирж байгаа” гэсэн нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн үг биш болох нь мэдээж. Тэр хэн нэгний хэн нэгэнд зориулсан үгийг л дамжуулсан төдий.
Үүний дараахан Шадар сайд Я.Содбаатар хэвлэлд хандаж “Эрдэнэт”-ийн ажлын хэсэг Д.Эрдэнэбилэгтэй уулзаагүй” гэсэн тайлбарыг яаран хийсэн юм. Энэ бүхнээс харахад У.Хүрэлсүхийн засгийн эмзэг цэг нь аль талаас нь харсан “Эрдэнэт” үйлдвэр болжээ. Үнэндээ "Эрдэнэт"-ээс хэн илүү том идэх тухай л хэрүүл эрх баригчдын дунд өрнөж байна.
Өнөөдөр Монголын төрийн өмчит 101 компани үйл ажиллагаа явуулдгаас 84 нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт, 12 нь “Эрдэнэс Монгол”-д, тав нь Сангийн яаманд харъяалагддаг. Тэд ДНБ-ийн 40 хувийг үйлдвэрлэдэг. Цаашдаа ч хууль бусаар хувьчилсан өмчөө улс буцааж авна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн. Тэгэхээр төрийн өмчийн тоо нэмэгдэж, мэдээлэлд ойр дарга нарын шахааны асуудал дуусахгүй гэсэн үг.
Ардын Засгийн газар хоёр жилийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийг хувьцаат компани болгох шийдвэрийг гаргаж байсан юм. Өнөөдөр У.Хүрэлсүхийн шинэ засаг энэ ажлаа эрчимжүүлэхгүй бол “Эрдэнэт” үйлдвэрт “гахай бүр илүү эрхтэй” байсаар байна гэсэн үг.
Тэгэхээр төрийн өмчит 101 компанийн засаглалыг нээлттэй болгох, зөв бүтцэд оруулах, удирдаж байгаа менежментийн бүтцийг нь ил тод болгох, улс төрөөс хараат бус байлгах нь У.Хүрэлсүхийн засгийн хийх ёстой гол реформ болжээ.
Өнөөдрийнх шиг зуун хувь төрийн мэдлийн үйлдвэр хэвээр байвал Бурхан Будда “Эрдэнэт”-ийн ерөнхий захирлаар очлоо ч, идсэн, уусан гэх хэрүүл, хардлага, факт, баримт дуусахгүй. Үндсэндээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”-г тойрсон улс төрийн хэрүүл, албан тушаалын булаацалдааныг зогсооё гэвэл олон улсын хөрөнгийн зах зээлд IPO-г нь гаргах, төрийн өмчит компаниудыг хувьцаат компани болгох, хувьчлах нь хамгийн шилдэг менежмент болно. Гэхдээ хувьцаат компани болголоо гээд “Эрдэнэс Тавантолгой” шиг бүх иргэдэд хувь тараагаад өгчихнө гэсэн үг бас биш юм.
Батжаргал 2020-11-09 66.181.184.170
…зөвшөөрөх компани үгүй бол төр өөрөө 100% хөрөнгө оруулалт хийгээд, ашгийг нь ард түмний эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролыг үнэ төлбөргүй болгоход зарцуулах замаар ард түмний эрх ашгийг тэгш хангаж өгнө. Тийм учраас уул уурхайд хувьчлал гэх мэтийн яриаг таслан зогсоох хэрэгтэй.!!!!
Батжаргал 2020-11-09 66.181.184.170
Монгол, ер нь ямарваа улсын эзэд нь хэн бэ? Ард түмэн үү, эсвэл төр үү, эсвэл хэдэн мөнгөтэй хүмүүс үү? Ард түмэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ямар нэгэн хувьчлал, Хувийн компани бүх ард түмний эрх, ашгийг төлөөлөх үү? Үгүй гэдэг нь бас л тодорхой. Тэгэхээр ард түмний эрх ашгийг тэгш хэрэгжүүлэх ганцхан зөв зам нь төрийн зохицуулалт. Ялангуяа уул уурхайн салбарт төр 51%-иас дээш оролцоотой байж, 100% хөрөнгө оруулалт хийгээд 49%-ийн ноогдол ашиг авахыг зөвшөөрсөн хувийн хэвшлийг оруулах,
Nohoi zodoon bh daa yaadag yum be, baliar bichdeg 2020-11-09 139.5.218.191
Adsagny zodoon gej, archaagui niitlelch ve?! Bitgii gemgui amitan buzar huntei zuirle! Naad bichig yariagaa zuv bolgo, bichigch guai!!!!
ООООО 2020-11-09 202.21.107.104
ТӨХК-уудын удирдлагыг сонгох ажлыг ил тод нээлттэй, мэргэжлийн хүнээр, лотор нь ажиллаж байсан шударга нэр цэвэр хүмүүсээс сонгрж явуулах ёстой
Зочин 2020-11-09 192.82.78.19
Хөгийн авгай хүүхний хэрүүл шиг юм бичиж дээ. Ерөнхийлагчийн сонгуулийн хар пиараа гэж!
Мэдэгч 2020-11-09 202.21.109.4
ТӨР хамгийн муу менежер шүү дээ… Олон нийтийн оролцоо, хувийн өмчийн төлөөлөл байж ШУДАРГА үйл ажиллагаа явагдана.
Зочин 2020-11-09 202.126.90.85
эд нар 21 онд зодоон нь дайн болоод дууснө
Ме 2020-11-09 103.212.119.140
Төрийн мэдлийн өмч их бх тусмаа гахайнуудын хоол болно гэдгийг атаархуу ,харанхуй толгойтнууд ойлгохгүй. Төрийн нэрийн дор бга бүхэн тоногдож, эзэнгүйдэж хулгайчууд хөрөнгөжөөд дуусдаг нь бичигдээгүй хууль. Төр сайн менежертэй байя гэвэл цалин,хангамж өндөр бх нь зөв, гэхдээ олон нийтэд ил бх хэрэгтэй.
Баагий 2020-11-09 66.181.161.91
Заваан бохир төр.
зочин 2020-11-09 202.126.88.49
бодит мэдээлэлийг л олонд хүргэх үүргээ биелүүл. Засгийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгдөг нь танай сайт биш. Хэн хэнтэйгээ ,хаана ,ямар шатанд албан тушаалын зодоон болоод байгаа юм.мэдээлэл байна уу. тааж бичдэгээ зогсоо.Заригаас л долоон дор боллоо энэ сайт. Заримдаа их мэдэгч нарынхаа амыг хазаарлаж байхгүй бол давсгүй хоол шиг амтгүй мэдээлэлтэй, уншигч ч олдохгүй болох нь танайх.
Зочин 2020-11-09 202.126.90.49
Монголд ХУВИЙН КОМПАНИУД НЬ КОМПАНИ ШИГ БАЙЖ ЧАДАХГҮЙ; ТЭР КОМПАНИУД НЬ ЗӨВХӨН ЭЗЭНДЭН Л АШГАА ӨГДӨГ АЖИЛТНУУДАА АШИГГҮЙ ; ГАДНАА ГЯЛАНЦАГ ДОТРОО ПАЛАНЦАГ БОЛОХООР Л ЗАСАГ ХУРААЖ АВЧ БАЙГАА ЮМ Ш ДЭЭ. НЭГ ТАЛААРАА ЗӨВ.
ШҮҮХ 2020-11-09 202.179.15.3
МАН БУЗАР БУЛАЙ ҮЙЛДЛЭЭСЭЭ САЛАХГҮЙ БОЛ ИНГЭЭД Л БАЙНА..МАН НАМЫНХАА ЧӨТГӨРҮҮДЭЭ ЦӨӨЛӨХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ИЙМЭРХҮҮ Л БАЙНА.. МАНД АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ МАШ ОЛОН ЧӨТГӨРҮҮД БАЙНА.. МАН Л МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙГ БҮРХЭГДҮҮЛЭЖ БАЙНА..БУСАД НЬ ЯМАР Ч БҮТЭЦ БА БОДЛОГЫН ИНСТИТУЦГҮЙ БАЙХАД ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ.. МАН Л ХООРОНДОО АЛАЛЦНА.. ХАМГИЙН УТАГҮЙН НЬ НЭР ТӨДИЙ ХОМНИСТ НЭРТЭЙ ,ОДОО ЭНЭ НЭРНЭЭСЭЭ ТАТГАЛЗВАЛ ТААРНА.. КОМНИСТ УГШИЛТАЙ ЮМ БОЛХООР НЬ ОРОС БА ХЯТАДУУД ИХ ДЭМЖДЭГ ЮМ ШИГ ЭЭ ..ЭНЭ БОЛ МУ
Зочин 2020-11-09 202.126.90.27
Битгий тэнэгт
Зочин 2020-11-09 49.0.149.20
ЭНД ТЭГЭЭД ЗАХИАЛГААР БИЧДЭГ НЯМСҮРЭНГИЙН АХ НАР ЭБИ ХХБ-ны БҮЛЭГЛЭЛ УЛСЫН БАЯЛАГИЙГ ДЭЭРЭМДЭХ ЁСТОЙ ЮМУУ ТИЙМ ЗҮЙЛ БОЛООД ӨНГӨРӨӨ БИЗДЭЭ ХУЛГАЙ НАРАА
Зочин 2020-11-09 103.212.119.200
Танай сайт ч дээ!!!
Цогоо Шударга бусыг илрүүлэхээрээ ашиг сонирхолын зөрчилтэй болчихдийм уу?
Өөрснөө гаргаж тавьж чадахгүй байж хийж хэрэгжүүлж бгаа залуугийн ирийг мохоох хэрэггүй шүү!
зочин 2020-11-09 103.10.22.175
хувьцаат компани болгож шилэн данс сайн ажиллуулмаар юм бн,
зочин 2020-11-09 202.179.15.71
Цогоо мундаг залуу шүү
Зочин 2020-11-09 202.55.188.42
Олз ашиг шиншилж, алба тушаал үантаажилж явдаг цайцан бууны нохой
Зочин 2020-11-09 66.181.186.192
Шантааж хийж менге авдаг л нехер. Маш муу нехер
Зочин 2020-11-09 202.9.46.114
дараа нь муулдаг шүү
үгээ мэдэж ярь
Зочин 2020-11-09 202.9.40.184
Улсын үйлдвэрийн газруудын тодорхой хувийг бүр шийдвэр хамтын саналаар гарах боломжтой байх хувийг хувьчлахгүй бол одоогийн байдал арилахгүй.Одоо бол хоноцын сэтгэлээр хандаж томилсон даргадаа дээжийг нь,дараа нь өөртөө, шавхрууг нь улсдаа гэсэн сэтгэл байдаг юм бишүү.
Зочин 2020-11-09 202.21.108.53
Эрдэнэтийг сааж бгаа Оюук, Нямка, Хүүк нарыг АТГ шалгах цаг болсоон.
Зочин 2020-11-09 202.9.46.114
тэнэгт ! наад намынхан чинь 30 жил бүгдээрээ сааж байгаа
Зочин 2020-11-09 122.201.21.157
Эрдэнэт ямар ч байсан улсын төсөвт өнгөрсөн жил нэг их наяд төгрөгийг улсын төсөвт төлсөн.
Урд урдын жилүүдэд 200-350 тэрбумыг төвлөрүүлдэг байсан биз дээ
Тоо худлаа хэлэхгүй хар масс нь тэрийгээ мэднээ .толгой угаах гээд ядах юмаа
Зочин 2020-11-09 202.21.108.203
Оросуудтай ашигаа хуваалцахаа больсон учираас авах татвар 2 дахин нэмэгдэхтэй ёстой доо!!!
49 хувь монголынх болсон нь үүнд нөлөөлсөн шүү.
зочин 2020-11-09 66.181.161.9
Зэсээ доллороор зардаг. Татвар тайлангаа төгрөгөөр ярьна … Ханшын зөрөөнөөс л маш ашигтай мөнгөн дүн гарнаа . ….тэнэгээ..Монгол төгрөг унаад л байвал Эрдэнэтэд ашигтай .
НАСТАН 2020-11-09 103.10.21.52
ЭНЭ АВИЛГАЧ ХУЛГАЙЧУУДААСАА САЛАХЫГ ХҮСЭХГҮЙ Л БАЙНА ДАА ..БАС Л АРД ТҮМНИЙ СОНГОЛТЫГ ХАНЦУЙН ДОТРОО НАЙМААЛЦААД ЭХЭЛЛЭЭ ГЭЖ….ИРГЭД ХЭНД НАЙДАЖ МАН ыг СОНГОСОН гэж ….ИХЭНХ ИРГЭД ГАНЦХАН ЕСайдад л ИТГЭСЭН ЮМ ШҮҮ ДЭЭ ….МАН д дургүй ч ЕС ХҮРЭЛСҮХ ТАНД Л АРД ТҮМНИЙ ЧИНЬ 40 хувь нь итгэсэн гэхэд хилсдэхгүй …Та бас л ХУЙВАЛДААНД ОРОЛЦООД АРД ТҮМНЭЭ ХУ2РАН МЭХЭЛХЭЭР ШИЙДЛЭЭ гэж үү….ЭРДЭНЭТЭД юу болоод байна вэ нөгөө байгалийн баялаг АРД ТҮМНИЙ ГАРТ гэсэн хаа байна …
НАСТАН 2020-11-09 103.10.21.52
Сонгуулийн үеэр иргэдтэй санал бодлоо хуваалцаж байхад ихэнх нь л МАН д өгнөө ЕС аа дэмжинэ л гэдэг байсан.Сонгуулиуд өнгөрлөө.Таныг иргэд дэмжсэн хүчээр ТА болон МАН багаараа гарч чадлаа.. Шударга ёсоо тогтоогооч СИНГАПУР ХЯТАД УЛСЫН ЖИШГЭЭР АВИЛГАЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДААСАА САЛАХ ХЭРЭГТЭЙ…ЭРДЭНЭТЭД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛААД БАЙНА гэсэн ХАРИУ НЬ ЭНЭ ҮҮ.АРД ИРГЭД МААНЬ ӨДӨР ХОНОГИЙГ АРАЙ Л ГЭЖ ӨНГӨРӨӨЖ МӨНГӨ ТӨГРӨГ ХООЛ ХҮНСНИЙ ХОМСДОЛД ОРЧИХООД БАЙХАД ЭРДЭНЭТИЙГ ГАНЦ НЭГХЭН ХУЛГАЙЧ ЦӨЛМӨХ НЬ ЗӨВ ЮМ УУ
eh oronch 2020-11-09 192.82.67.69
Turiin umch olon bolvol erih medeltei darga nariin shahaa biznes herees heterch hamaatan sadan,naiz nuhdiin huivaldaj iddeg umch boldog yam mongolchuud huuchin sotsialist setgehuigeesee salahgui bol idej uudag turiin avilgachdaasaa hezeech salahgui hoshgirch hoshigruulsaar tomchuud ulam buduurseer bh bolno
Зочин 2020-11-09 64.119.23.130
Төрийн өмчийг хувьчил гээд байгаа нөхөд бол Манай орныг эмх замбараагүй,захиргаагүй байдалд , түлхэх ,төр захиргааг сулруулах, эцсийн эцэст улс орныг сүйрүүлэх устгах л санаатай улс шүү. Улс нь,төрийн өмчтэй, өөрийн хэвлэлтэй байх ёстой. Харин бусад орны түүний дотор бидний шүтээд байгаа тэр барууны орнуудын жишгээр, хяналтыг чангатгах, гэхдээ захиргаадалтыг хэтрүүлж, хүмүүсийн идэвхийг сулруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг бууруулах хандлага үүсгэж болохгүй.
Зочин 2020-11-09 203.91.115.56
Төрд бараа шахдаг гарууд л ийм юм ярьдаг даа
Лорд 2020-11-09 122.201.24.112
Уг нь Ч.Сайханбилэг Ерөнхий Сайд байхдаа хувьд өгсөн нь зөв байсан юм. Хөгжлийн Банк 49 %-ийг нь аваад чадвартай инженерүүдийн мэдэлд хувиарлах гэж байсан. Ядаж сар болгон улсад татвараа төлөөд хариуцлагатай ажиллах байтал МАН дээрэмдээд улсын болгосон. Улсынх болсон юм хариуцах эзэнгүй хэдэн дарга нарын хоол болдог. Хувьд өгөөч ээ наад Эрдэнэт ээ!!!
pacificharborelectrical@yahoo.com 2020-11-09 174.238.128.152
yag YHEH SHUU
Хэлэлцээ шүү 2020-11-09 150.129.142.124
Нямсүрэн сэтгүүлч ээ! Хэлэлцээний ширээ шүү. Хэлэлцээрийн гэвэл баримт бичигт гарын үсэг зурдаг ёслолын ширээ болчихно. Яриа хэлэлцээ хийлгэхээр Оюун-Эрдэнийг томилсон гэсэн утгатай юм бичжээ. Хэлэлцээний ширээ гээд тогтооно уу, одоо засна уу
Irgen 2020-11-09 202.55.188.34
Uul ni zasag ehniihiig chad hiilgeed daraagiihiig bas chad hiilgej orhivol guravdahi ni jinheneeesse arvich hymgach ajillah blguidee ugui bol bas tas hiilgechihed 4 deh ni bol baaraggui shdee.
Зочин 2020-11-09 202.126.89.196
Миат гэж бас нэг сайхан цусалдаг газар байна. Үр дүнд нь зорчигчид үнэтэй билет авч нисдэг. Бүгдийг нь хувьчлах хэрэгтэй нэгийг ч үлдээлгүй.
Зочин 2020-11-09 64.119.27.172
Дарга нар нь дандаа үнэтэй виски уудгаа болимоор байна
guest 2020-11-09 115.179.50.230
нохой зодооноор бол Сумьяабазар уу жижиг Сүхбат уу л гэх байх. Цэрэнпунцаг арай л барахааргүй болсон байналээ. Аан бас Хүрэлсүх хэдэн жижиг биетэйнүүдээ бол батирчих байх
zochin 2020-11-09 202.179.27.32
ter mundag Bagabandi ,bas Nymdorj said asan ed nart chariuuchlaga tooch !!! ter Ouunerdene yasan bi unench geed tom darga bolson odoo ajillaa chiigeechee yagaad chudlaa yriaad zugtaad bgaa um!!!
Зочин 2020-11-09 66.181.168.131
Манайхны мөрөөддөг Скандинавт бүгд төрийн мэдлийнх. Британид ихэнх нь төрийнх, АНУ-д холбооны гэсэн тодотголтой бүгд улсынх. ОХУ, Хятад хоёрын тухай яриад ч яахав. Манайхны үлгэ жишээ болгодог бүх улсуудын хувьд төр хамгийн муу гэж ярьдаггүй юм байна.
ОНОМ 2020-11-09 119.40.98.106
Манайх шиг ийм дампуу засаглалтай газар бол төрд өмч байх нь муу эрд халдага дараа болж байна. Явж явж, яаж ийж байгаад хувьчлах хэрэгтэй. Мэдээж үнэгүй хувьчлал байж таарахгүй. Хувьчлалыг ил тод, шудрага явуулах ёстой. өөр яриа байж таарахгүй. Тэгээд болоо.
Иргэн 2020-11-09 119.245.10.13
Хувьчиллаа гэхэд чи авч чадах уу л гэдэг байна даа. Нөгөө хэдэн олигархи ерөнхийлөгч Баттулга эд нар нь л авна шүү дээ. Чи мэт бол хол очиж х** гөлөг минь болийштээ. Хүн биш шүү дээ чи ми чинь тэдний нүдэнд. Болохгүй бол алга бологсодын жагсаалтанд хийчихэнэ
Зочин 2020-11-09 103.229.122.61
Tur bish public geed helchihye. Zuv togtoltsoo n public bh yum. Idej uusan ch il idej uudag huulitai yum ted
зочин 2020-11-09 66.181.161.9
Тэнд чинь ТӨРИЙН гэх юм бараг байхгүй . Олон нийтийнх .
Зочин 2020-11-09 79.240.107.14
Humuus ni shirheg hadaasch hulgailaas aidag bol teg bolno
Зочин 2020-11-09 202.126.90.137
хулгайчыг нь шууд цаазалдаг
Ялзарсан МАН 2020-11-09 64.119.23.59
Улстөрийн намуудын хуулийг шннэчлэн өөрчилж батлахгүйгээр Монгол эгнэгт өөдлөхгүй
Зочин 2020-11-09 103.111.68.3
Mongolchuud uneheer tamiin togoon dundaa amidarch bainaa. Nam zasag toriin alba huvi humuus geed… huiten dain dund amidraad baigaa ym uu haashaa ym kkk
Ард 2020-11-09 202.126.88.182
Н л төрд авах нь зөв гэсэн дээ
Zochin 2020-11-09 66.181.170.73
IPO х-х ёстой л гэх юм. Зүгээр IPO х-ж б/на гээд очихоор чинь өө тийм үү, за май гээд урдаас чинь мөнгө сарвайдаг тэнэг амьтад б/даг гэж бодоод байх шиг б/на. Тэр хөрөнгө оруулагчид чинь тэнэг амьтад биш шүү дээ. Урдаас чинь ТЭЗҮ, хөрөнгө оруулалт нөхөх хугацаа, тооцоо, төлөвлөгөө, хэзээнээс үр ашгаа өгөх гээд олон юм нэхэж нягталж байж IPO-ны чинь хувьцааг авах уу үгүй юу гэдгээ шийддэг юм шүү дээ. Бусдыг өөрсөд шигээ, тэнэг гэж БҮҮ бодоцгоо. Бас хүн болгон IPO мэддэгээ больчихмоор юмаа.
Зочин 2020-11-09 202.55.188.88
Мөс хөдөлнө гэдэггүй л дээ. Цөн түрэх. Нямдорж хүүгээрээ Эрдэнэтэд 2 тэрбумын шахаа хийсэн. Багабанди 25 сая төгрөгний ном шахсан.