Залуус байгаль хамгаалах үйлсэд нэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.06-нд нийтлэгдсэн

Залуус байгаль хамгаалах үйлсэд нэгдэж байна

Монголын Залуучуудын Холбоо дотоодын аяллыг хөгжүүлэх, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, байгаль орчинтой зүй зохистой харьцах, түүх соёлтойгоо танилцахад нь дэмжлэг үзүүлэх  зорилгоор “Ногоон нүдэн лам”-романы мөрөөр Зайсан, Цэцээ гүн, Манзуширын хийд гэсэн маршрутаар эко аяллыг 2009 онд амжилттай зохион байгуулж байсан билээ.

Энэ жилийн хувьд Дэлхийн залуучуудын өдөр болон Монголын залуучуудын өдрийн хүрээнд Залууст зөв хооллож эрүүл амьдрах, байгаль орчинтойгоо зөв харилцах, зөв амьдралын утга учрыг ойлгуулах зорилгоîð  “Эрүүл хооллолт, Эрүүл байгаль, Эрүүл амьдрал” уриан дор  аяллыг МУБИС-ийн аялал жуулчлалын тэнхим, зохиомжит хоолëолтын “Соёолж төв”, амьдрах ухаан бясалгалын “Шри шри” төвтэй хамтран  2010 оны долдугаар сарын 17, 18-ны эко явган аяллыг мөн амжилттай зохион байгуулсан.

Дээрх аялалд оролцсон залуусын санал  санаачлагаар “Эх болсон дэлхийгээ хамгаалья” уриан дор 2010 оны наймдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Улаанбаатар, Тэрэлж, Төр хурахын ам, Цэцээ гүний оргил, Хүн хад, Манзуширын хийд, Улаанбаатар гэсэн маршрутаар эко явган аяллыг Хан хэнтийн тусгай хамгаалалтын газар, Гандантэгчинлэн хийд, Шри шри амьдрах ухаан бясалгалын төвтэй хамтран дахин зохион байгуулах юм.

Аялалд оролцох хүсэлтэй залуус Монголын Залуучуудын Холбоонд бүртгүүлэх бөгөөд оролцооны татварт 20 мянган төгрөг төлөх гэнэ.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж