АН: Шилэн дансаар 1 саяас дээш гүйлгээг мэдээлэх хууль мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

АН: Шилэн дансаар 1 саяас дээш гүйлгээг мэдээлэх хууль мэдүүлнэ

АН: Шилэн дансаар 1 саяас дээш гүйлгээг мэдээлэх хууль мэдүүлнэ

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барихаа өнөөдөр /2020.11.09/ мэдэгдлээ. Энэхүү хуулийг анх Ардчилсан нам санаачлан өргөн барьж,  УИХ-аар  2014 оны долдугаар сарын 1-ний өдөр баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.

Анх өргөн барьсан хуулийн төслийн зорилго нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах,  ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байв. Гэвч хууль хэрэгжих явцад  дараах зөрчил илэрч байна. Үүнд:

  • Шилэн данс хөтлөхгүй байх
  • Буруу, худлаа хөтлөх
  • Шилэн дансанд мэдээлснээ засах
  • Илэрхий зөрчил гаргасан ч хариуцлага хүлээлгэхгүй байна.

Иймд УИХ дахь Ардчилсан намын  бүлэг Шилэн дансны тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачиллаа. Нэмэлт өөрчлөлтөд, одоо мөрдөж байгаа хуулиар төсвийн хөрөнгөөс 5 сая төгрөгөөс дээш хийсэн гүйлгээг шилэн дансны цахим хуудсанд мэдээлнэ гэснийг  1 сая төгрөг болгон бууруулах, зөрчил гаргасан албан тушаалтанд тооцох хариуцлагыг тодорхой болгож, хуулийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй байхаар төсөлд тусгав.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг Даваа гаригийн ээлжит хуралдаанаараа Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт оруулах нь одоо цагт үүссэн асуудлыг бүрэн шийдэж чадахааргүй байгаа учраас шинэчилсэн найруулгын төсөл оруулж ирж батлах шаардлагатай гэж үзэж хэлэлцэхийг дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжээгүй шалтгаан нь 1990-ээд онд Шинжлэх ухааны академийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс өөр байсан. Энэ хуульд жижиг өөрчлөлт оруулж Шинжлэх ухааны академийн цаашдын хурдацтай хөгжлийг бүрэн тодорхойлж чадахгүй. Тиймээс цоо шинээр хуулийн төслийг оруулж ирэх шаардлагатай.

Хоёрдугаарт бүлгийн хурлаар стратегийн ордуудын талаарх мэдээллийг сонслоо. Багануур, Шивээ-Овоо, Цагаан суварга, Асгатын ордуудын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хугацаа нь хэтэрсэн төлж чадахгүй зээлийн хэмжээ, хөрөнгө оруулалт, хэдий хэр хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа зэрэг холбогдох мэдээллийг салбарын сайдаас нь сонслоо. Санхүүгийн мэдээлэл нь байгууллагын нууцад хамаарах учраас тодорхой  хэлэх боломжгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Шилэн дансны хариуцлагын асуудал нь гээгдсэн байна.  Тиймээс 1 сая төгрөгийн орлого, зарлагыг мэдээлдэг байх, мөн хариуцлагын тогтолцоог нь тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн. Зарим яам, агентлаг Шилэн дансны хуулийг огт мөрдөхгүй байна. Энэ хуулийг олонхын бүлэг дэмжиж, энэ ондоо батлах байх гэж найдаж байна. Олон нийтийн хүсэлт, шаардлага ч бий.

-Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэхэд Цагаан суваргыг эргэлтэд оруулна гэж мэдээлсэн. Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон ямар байр суурьтай байна вэ?

-Уг хуулийн төсөлд Засгийн газраас саналыг нь авахаар хүргүүлсэн. Саналаа ирүүлснийх нь дараа энэ талаар дахин мэдээлэл хийнэ. Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт  нэр бүхий зургаан ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар дэлгэрэнгүй тусгагдсан. Үүний дотор Цагаан суваргын ордыг оруулсан. Өнөөдөр 277 мянган иргэн 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байгаа нь ахмадуудыг ядууралд хүргэж байна. Жилдээ 400 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийт ахмадын тэтгэврийн 500 мянгад хүргэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж