Байдены ялалтыг Бээжингийн гоймонгийн ресторан тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

Байдены ялалтыг Бээжингийн гоймонгийн ресторан тэмдэглэв

Байдены ялалтыг Бээжингийн гоймонгийн ресторан тэмдэглэв

Хятадын нийслэл Бээжин хотноо гоймонгийн ресторанд 2011 онд Жо Байден зоог барьжээ. Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Яожи Чаоган рестораны хувьд үнэгүй сурталчилгаа болсон аж. 600 жилийн настай Бөмбөрийн цамхагийн дор байрлах тус ресторан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены зоог барьсан зургийг байршуулжээ.  Рестораны менежер Яо Ян хэлэхдээ “Байден сонгогдсонд бид их баяртай байна. Би түүнтэй өмнө нь уулзаж байсан. Биднийг эртний найзууд гэж хэлж болно” хэмээжээ.

Жо Байден ач охин Наомигийн хамтаар 2011 онд Бээжинд айлчилжээ. Тэднийг тухайн үеийн Хятад дахь АНУ-ын Элчин сайд асан Гэри Локе угтан авч, Бээжин хотыг тойрон үзүүлсэн аж. Ингэхдээ Жо Байден дээрх ресторанд зочилж, аяга гоймон, бууз идсэн байна. Жо Байден гоймонгоо идэж дуусаад, өөрийг нь ажиглаж байсан хүмүүс рүү инээмсэглэн эрхий хуруугаа гозойлгосон аж. Улмаар Хятадын хэвлэлүүд Жо Байдены айлчлалыг “гоймонгийн дипломат бодлого” хэмээн онцлон бичиж байв.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж