Трампын бүл дүү Мэри Трамп сүүлийн үед бичсэн нийтлэлдээ “Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөх дургүй байгаа бөгөөд Цагаан ордныг орхитлоо сэтгэлээр унасаар байх бололтой. Тэр хүлээн зөвшөөрч чадахгүй. Улмаар Трамп эрх мэдлээ тайван замаар шилжүүлэхээс татгалзаж магадгүй. Гэхдээ энэ нь бүтэхгүй бөгөөд өөрт нь байгаа эрх мэдэл алга болосны төлөө өшөө авахаар төлөвлөх байх” хэмээн бичжээ.
Тэрбээр Трампыг өмнө нь хууль ёсны дагуу энэ хэмжээний ялалт байгуулж байгаагүй нь үнэн ч хэзээ ч ингэж ялагдаж байгаагүй гэдгийг нь мартаж болохгүй хэмээн анхааруулсан байна.
Трампын талаар бүхнийг дэлгэсэн “Хэтэрхий их ба хэзээ ч хангалтгүй” номын зохиолч тэрбээр “Трамп өөрийгөө ялах ёстой гэж боддог ба зорилгодоо хүрэхийн тулд хуурах, хулхидах, хулгайлахаас ичихгүй. Гэхдээ Трампын ялахын төлөө ашигласан башир аргууд нь эргээд түүнийг сүйтгэсэн ч байж болох юм” хэмээн хэлжээ.
Түүнээс гадна Мэри Трамп ирэх саруудад аюул болж магадгүй хэмээн анхааруулсан байна. Учир нь түүний үзэж буйгаар Трамп цар тахлаар нас барагсдын тоог улам өсгөж өрсөлдөгчөө баллах болон шинэ засаг захиргааг сүйрүүлэх бүх аргаа хэрэглэх бололтой. Тэрбээр “Дональд Трампын хамгийн их айж байгаа зүйл санхүүгийн бэрхшээл, эсвэл шорон биш. Тэр эрх мэдэлгүй болохоос л маш их айж байгаа. Тэр одоо эрх мэдлээ алдвал дахин хэзээ ч олж авч чадахгүй хэмээн үхтлээ айж байгаа” хэмээсэн аж.
Эх сурвалж: HUFFPOST
Холбоотой мэдээ