Танилц: Дэлхийн ТОП 5 Walking Street

Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

Танилц: Дэлхийн ТОП 5 Walking Street

Танилц: Дэлхийн ТОП 5 Walking Street

Walking Street нь тухайн улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой, аялал жуулчлалаар дамжуулж гадны валютыг эдийн засагтаа оруулж, улсынхаа нийгэм, эдийн засагт хувь нэмэр оруулдаг өндөр ач холбогдолтой төв юм. Энэ удаагийн мэдээгээр дэлхийн хамгийн алдартай, жуулчид ихээр очдог аялал жуулчлалын гудамжнуудын танилцуулгыг хүргэж байна.

Clarke Quay, Singapore

Кларки Күэй нь Сингапур голын эрэг дагуу байрладаг бөгөөд сард 1 сая жуулчин татдаг. Нийт 5 блокоос бүрдэх энэхүү аялал жуулчлалын бүсийг гудамж гэхээс илүүтэй дүүрэг гэж нэрлэвэл зохилтой. Ази гэлтгүй дэлхийн шөнийн амьдралыг та нэг дороос мэдрэх боломжтой.

Stroget, Copenhagen, Denmark

Дани улсын нийслэл Копенхаген хотын төвд байрлах энэхүү гудамж нь 1962 онд автомашины хөдөлгөөнийг бүрмөсөн хориглож, худалдааны чиглэлээр хөгжиж эхэлснээс хойш жилд олон сая жуулчдыг татах болсон байна. Нийт 1.1 км урт энэхүү гудамж нь дэлхийн хамгийн урт аялал жуулчлалын гудамжнуудын тоонд ордог.

Carnaby Street, London, England

Лондон хотын баруун бүсэд байрлах Карнаби гудам нь дотроо 13 гудамж, 100 гаруй дэлгүүр, 60 орчим бар, ресторантай бөгөөд дуучид, хөгжимчид алхам бүрт тааралдана. Олон үндэстний хоолны соёлтой танилцах, урлагийн тоглолт үзэх болон шоппинг хийх бүх нөхцөл нь бүрдсэн Карнаби гудамж 1973 оноос хойш хөгжсөн.

Flower street, Curitiba, Brazil

Алхам бүрт тааралдах ногоон байгууламж, анхилуун цэцэгсээрээ алдартай энэхүү гудамжаар зочилсон бол бондинио нэртэй улаан автобустай хамт зургаа заавал даруулаарай. 500 метрийн радиуст 400 ресторан, олон тооны дэлгүүрүүд, түүхэн дурсгалууд тааралдах учраас жилийн аль ч улиралд очсон хүний хөлд дарагдаж байдаг.

Itaewon street, Seoul, South Korea

Сөүл хотын Итаэвон дүүрэгт 22,000 орчим иргэн оршин суудаг бөгөөд үүнээс нилээдгүй нь гадаад иргэд байдаг. Дотооддоо олон улсын дүүрэг ч гэж нэрлэгддэг энэ газар бүхий л орны гудамжны хоолыг нэг дороос амталж үзэх боломжтой.

Мишээл Walking Street, УБ хот, Монгол улс

Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Мишээл групп ХХК Misheel Walking Street төслийг хэрэгжүүлсэн бөгөөд 2020 оны 03 сарын 30 өдөр нээлтээ хийсэн. Төслийн ач холбогдол, үр нөлөө нь дараах 4 зорилготой байна.

  • Монголын аялал жуулчлалын салбарт гаднаас валют татах зорилгоор улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулах
  • Дотоодын зах зээлд шинэ ажлын байр бий болгож, хуульд заасан татваруудыг төлж улсын төсвийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах
  • Гадны улс оронд Монгол Улсын нүүр царайг чанартай үйлчилгээтэй гэсэн ойлголтыг бүрдүүлэх
  • УБ хотын иргэдээ амралтын өдөр бүр хоолны баяр /Food Festival/-д гэр бүлээрээ орох боломжоор хангах зэрэг соёлын, нийгэм, эдийн засгийн, Монголын аялал жуулчлалын салбарт томоохон хувь нэмэр оруулах төсөл юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж