Марс судлаачид Монголд чуулна | News.MN

Марс судлаачид Монголд чуулна

Марс судлаачид Монголд чуулна

Марс судлаачид Монголд чуулна

“Mars on Earth” буюу “Дэлхий дээрх Марс (Ангараг)” олон улсын хурал Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв (MARSA)-ийн санаачилгаар 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсад зохион байгуулагдана. Тус хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах юм.

Энэхэүү хуралд сансрын судалгаа, тэр дундаа Марс гаригийн судалгаа, шинжилгээгээр дэлхий дахинаа алдаршсан нөлөө бүхий эрдэмтэд болон дэлхийгээс Марс гариг дээр хөл тавихаар сонгогдсон анхны сансрын нисэгчид цахимаар оролцох ажээ.

Марс гаригийг хүн төрөлхтөн мянга мянган жилийн тэргээгээс “нэрлэж” ирсэн бөгөөд 1610 онд шинжлэх ухааны төвшинд нээн илрүүлсэн байна. Улмаар 1960 оноос хойш дэлхийн улс орнууд технологийн аргаар идэвхтэй судалсаар буй юм. Марс гаригийг эзэмших хүн төрөлхтний хүсэл тэмүүллийн холбоос нь Монголын говь байх боломжийн талаар олон улсын эрдэмтдийн дунд хэлэлцүүлж, ойлголтоо нэгтгэхэд “Mars on Earth” хурлын гол зорилго орших аж.

Хурал үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Марс гаригийг хүн төрөлхтөнд эзэмшүүлэхийг зорьж буй “Марс нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч Роберт Зубрин, Европын Сансрын төв бол Бельгийн Сансрын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Пийр Эммануэль Паулис, Японы болон Арабын Нэгдсэн Эмират улсын “Марс” хөтөлбөрийн удирдагч Хироэки Акияама, МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Р.Цолмон тэргүүтэй илтгэгчид оролцож, “Марс гаригийг эзэмших хүн төрөлхтний алсын хараа” сэдвээр ярилцах юм байна.

Хоёрдугаар хэсэгт АНУ-аас Марс гариг дээр хөл тавих анхны хүнээр сонгогдсон Алисса Карсон, Европын холбоо, Франц улсаас Ангараг руу нисэхээр бэлтгэгдэж буй Камилиа Форнер, Итали улсаас Ангараг руу нисэхээр бэлтгэгдэж буй Линда Раймонд нар оролцож, өөрсдийн туршлага, Марсын үеийнхэн сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлэх нь.

Хурлын гуравдугаар хэсэгт Америкийн худалдааны танхимын Сансрын зөвлөх Гиллет Гавин, Мэдээллийн технологи, харилцаа холбооны газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Норвегийн сансрын байгууллагын үүсгэн байгуулагч Жанике Микелсен тэргүүтэй хүмүүс Сансрын технологи ба цахим шилжилт сэдвийн хүрээнд ярилцах юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-09 202.126.90.86

Ангараг гариг дээр төрийн соёмбот далбаагаа байрлуулахын төлөө урагшаа.

Avatar

Зочин 2020-11-09 202.21.118.186

Амжилт хүсье залуучуудад. Энэ төсөл ирээдүйд монголын аялал жуулчлалын нэг гол тулгуур болох болно. Засгийн газар сайн дэмжээд өгөөрэй.

Avatar

Санни 2020-11-09 66.181.161.64

Амжилт хүсье!

Avatar

Цэрэн 2020-11-09 119.40.103.3

Mongol zaluus uuruur setgej, hiij buteej chadaj baigaagaar baharhaj baina. Amjilt zaluusaa. Mars -V Mongol ulsyn hugjild bodit huvi nemer oruulah bolno.
Монгол залуус өөрөөр сэтгэж, хийж бүтээж баайгаагаар бахархаж байна. Mars-V Монгол улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулах болно.

Avatar

Жавхлан 2020-11-09 202.55.188.36

Монголд тийм боломж бололцоо байгааг харсан боловсролтой хөдөлмөрч залуучууддаа амжилт хүсье

Avatar

СУГАР 2020-11-09 122.201.24.33

Амжилт хүсье залуусаа

Avatar

Ахмад 2020-11-09 122.201.24.33

Амжилт хүсье залуусаа

Avatar

Сугар 2020-11-09 122.201.24.33

Ямар гоё мэдээлэл вэ заавал очиж оролцон

Avatar

Зочин 2020-11-09 139.5.216.209

Антрактид + Марс гаригийг монголчууд эзэмших үү

Avatar

eh oronch 2020-11-09 192.82.67.69

Oilgoj chadahgui bol chimeeguihen gudraad yavj bai gej teneguuded helie harin mars hutulburiig dejij bn bid ingej baij l hugjih bolno

Avatar

Зочин 2020-11-09 202.131.233.10

Ковидоо дийлахгүй байж

Avatar

Зочин 2020-11-09 103.10.21.42

үхсэн элэнцгийн марс, хэнээтнүүдийг цуглуулах газар биш шүү монгол

Avatar

зочин 2020-11-09 139.5.216.130

ЦУГЛАРАХГҮЙ ХАРИН ЦАХИМААР ЯВУУЛНА ГЭЭД БАЙХ ШИГ БАЙНА. СОНИРХОЛТОЙ БОЛЖ МАГАДГҮЙ Л ЮМ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж