Хүн төрөлхтөнийг сөхрүүлж буй Covid-19-ийн халдвар эрсдэл дагуулж буй ч Монголбанк 2021 онд уул уурхайн салбарын өсөлт өнгөрсөн 2019 оноос 8-9 хувиар давж өснө гэсэн хүлээлттэй байна. Ийнхүү өсөхөд манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, нүүрсний тээвэрлэлт хэвийн түвшинд очих болон зэсийн агууламж сайжрах зэрэг хүчин зүйл нөлөөлнө хэмээн тооцжээ.
Мөн ирэх онд алт, зэсийн үнэ өндөр байж, нүүрсний тээврийн хязгаарлалтууд зогсч, нүүрсний тээврийн хэмжээ өмнөх 2019 оны түвшиндээ хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд мэдээлэв. Оюутолгойн зэсийн баяжмал дахь алтны агууламжийн сайжралт уул уурхайн салбарыг огцом өсгөх бас нэг хүчин зүйл байх ажээ.
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ