Тэргүүн ноход Цагаан ордонд эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

Тэргүүн ноход Цагаан ордонд эргэн ирнэ

Тэргүүн ноход Цагаан ордонд эргэн ирнэ

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден Цагаан ордны мартагдаад байсан уламжлалыг сэргээх гэнэ.

Тэрбээр Делавэйр дэх гэрээсээ Цагаан ордонд өөрийнхөө тэжээдэг нохдыг авчирах бололтой. Дональд Трамп Цагаан ордонд амьтан байлгадаггүй байсан бол Жо Байден Цагаан ордонд нүүж орохдоо нохойгоо дагуулж очно гэдгээ идэвхтэй хэлж, цахим сүлжээндээ нохойтойгоо хамт байгаа зургаа хийж, “Нохдыг Цагаан ордонд буцаан авчиръя” хэмээн бичжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Жо Байден, Жилл Байден хоёр хамтдаа таван герман овчарка, нэг грит дэйн үүлдрийн нохой тэжээсэн байна.

Байдений ноход дундаас Маёр, Чэмп нэртэй хоёр герман овчарка АНУ-ын тэргүүн нохой болж магадгүй байгаа гэнэ. Байден Маёрыг 2018 онд золбин байхад нь өөр дээрээ авч тэжээсэн бол Чэмпийг Обамагийн дэд ерөнхийлөгч байхдаа буюу 2008 оноос хойш тэжээж буй аж.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж