Их Британийн улстөрч Найжел Фараж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг ялалт байгуулна гэж мөрийцөөд 10 мянган фунт-стерлинг алджээ. Их Британийн Брексит намын тэргүүн Найжел Фараж нь Трампын хуучин өмгөөлөгч Майкл Кохентэй мөрий тавьсан аж. Түүнчлэн тэрбээр Дональд Трампыг ялна гэдэгт 10 мянган фунт-стерлингийн мөрий тавьснаа гэрчлэн АНУ-ын парламентын ордны өмнө зургаа авхуулжээ. Тэдний мөрий олны анхаарлыг ихээр татсан бөгөөд сонгуулийн өдөр “Youtube” сайтад бичлэгийг нь байршуулсан аж. Найжел Фараж нь Трампыг Европын хамгийн хүчирхэг хүн гэж үздэг гэнэ.
Нөгөө талд, Майкл Кохен хэлэхдээ “Дональд Трампыг өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй хүн. Тэр ялагдана” хэмээжээ. Тэрбээр 2018 онд сонгуулийн сурталчилгааны санхүүгийн зөрчил гаргасан хэргээр гурван жил шоронд хорих ял сонссон юм. Жо Байденыг ялсныг зарласнаас хоёр цагийн дараа Майкл Кохен мөрийнд ялснаа твиттерт жиргэжээ. Тэрбээр мөрийцөж авсан мөнгөө Америкийн иргэний эрх чөлөөг хамгаалах холбоо (ACLU) ашгийн бус байгууллагад хандивлах гэнэ. Тус байгууллага нь АНУ-ын тагнуулын газрын “шүгэл үлээгч” Риалити Виннерд туслах, шоронгийн шинэчлэл хийхийг дэмжин ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: The Independent
Холбоотой мэдээ