ОХУ: 3 настай хүүхдэд харгис хандсан сувилагчийг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

ОХУ: 3 настай хүүхдэд харгис хандсан сувилагчийг шалгаж эхэлжээ

ОХУ: 3 настай хүүхдэд харгис хандсан сувилагчийг шалгаж эхэлжээ

ОХУ-ын Новосибирск хотын Сүрьеэгийн эмнэлгийн сувилагч тус эмнэлэгт эмчлүүлж байсан 3 настай хүүхдийг орон дээр нь гаргахдаа үснээс нь зулгааж, чимээгүй байхыг шаардан загнаж, цохиж буй бичлэг саяхан Оросын цахим сүлжээгээр тарсан билээ.

Энэхүү бичлэг цахим сүлжээнд цацагдмагцаа шүүмжлэл дагуулж, нийгмийг бухимдуулсан юм. Бичлэгийг нэг өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн гар утсан дээрээ бичиж авсан ба уг бичлэг дээр өөр нэг хүүхэд харгис сувилагчаас айж ор руугаа гүйж байгаа нь ч бичигджээ.

Тэгвэл дээрх сувилагчийг ажлаас нь халах шийдвэрийг Бүс нутгийн эрүүл мэднийн газар гаргасан байна. Мөн дээрх сувилагчийг хүүхдийн хүчирхийллийн хэрэгт буруутган мөрдөн шалгах ажиллагааг Новосибирскийн Мөрдөн байцаах алба эхлүүлжээ. Мөрдөн шалгах ажилд Бүсийн эрүүл мэднийн газар, Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн төлөөлөгч нар хамтран ажиллаж байгаа гэнэ.  Түүнчлэн Бүсийн прокурорын газраас тухайн эмнэлгийн дотоод үйл ажиллагаанд шалгалт хийж, хүүхдийн эрхийг хамгаалах, эмнэлгийн тусламж үзүүлэх тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөж байгаа эсэхэд үнэлгээ өгөхөөр болсон ба шаардлагатай тохиолдолд холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхээ мэдэгджээ.

Эх сурвалж: Российская Газета

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
117
БурууБуруу
30
ХарамсалтайХарамсалтай
11
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж