Ж.Амгалан: Алтанбулаг боомтод нөхцөл байдал тун хүнд байна

Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

COVID-19

Ж.Амгалан: Алтанбулаг боомтод нөхцөл байдал тун хүнд байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Sunday, November 8, 2020

Сүүлийн гурав хоногт /2020.11.06-08/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс Covid-19 вирус илэрлээ. Тодруулбал,  аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 31, 35, 39, 48 настай эрэгтэй, нэг эмэгтэй гээд таван хүний давтан шинжилгээгээр вирус илэрсэн. Мөн аравдугаар сарын 20-нд Энэтхэгээс ирсэн 29 настай нэг хүний давтан шинжилгээ, арваннэгдүгээр сарын 7-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 59 настай ОХУ-ын нэг тээврийн жолоочоос вирус илэрчээ. ОХУ-аас ирсэн тээврийн жолооч өөрийн хүсэлтийн дагуу нутаг буцсан байна.

Арваннэгдүгээр сарын 8-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 56 настай Беларусь улсын нэг, 52 настай Монгол Улсын нэг тээврийн жолоочоос, аравдугаар сарын 17, 18-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн гурван тээврийн жолоочийн давтан шинжилгээнээс Covid-19 илэрсэн байна. Тээврийн жолооч нар гурвуулаа Монгол Улсын иргэн бөгөөд 31, 30, 33 настай аж.

Дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны хяналт руу шилжсэн. Үүнд, 36 настай эрэгтэй, 42 настай эрэгтэй, ОХУ-ын хоёр тээврийн жолооч эдгэрчээ. Мөн аравдугаар сарын 10-нд Токиогийн онгоцоор ирсэн 25 настай эрэгтэй, аравдугаар сарын 1-нд Сиатлын онгоцоор ирсэн 19 настай эрэгтэй эдгэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 368 болж, 317 нь буюу 88 хувь эдгэрчээ.

Бүх ажиглалт тандалт дууссан 308 хүн, гэрийн ажиглалтад дөрөв, сувилалд таван хүн байна. Өнгөрсөн хугацаанд хоёр хүнийг ОХУ-руу нутаг буцаасан. ХӨСҮТ-д халдвар авсан хүмүүсийг эмчилж байсан багийнхны эхний шинжилгээ сөрөг гарсан.

Ж.Амгалан: Алтанбулаг боомтод нөхцөл байдал тун хүнд байна

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан:

-Бид одоо хил залгаа ОХУ-ын нутаг дэвсгэрийн тосгон, хотуудад онцгойлон анхаарах шаардлагатай байна. Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтуудад аюул эрсдэлийн судалгааг хийж дуусч байна. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод сэжигтэй гэсэн долоон тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан.

Увсын Боршоо мөн адил. Алтанбулаг боомтод Зам, тээвэр хөгжлийн сайдаар ахлуулсан Улсын онцгой комиссын Шуурхай штаб ажилласан. Нөхцөл байдал тун хүнд байна. Монгол орны цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор салхи хойноосоо салхилж байгаа учраас бидэнд бодох, тооцох, сэргийлэх ажил их байна. Энийг Улсын онцгой комисст танилцуулж, тодорхой шийдвэр гаргана. Алтанбулаг боомтоор ачаа тээвэр хийдэг иргэд аль болох галт тэргээр бараагаа зөөхгүй бол эрсдэл өндөр байна. Өндөр эрсдэлтэй байдал магадгүй аюул руу орж болзошгүй байгаа учраас цагдаагийн байгууллагаас тодорхой саналуудыг Улсын онцгой комисст танилцуулна. Мөн иргэдийн дунд дотооддоо халдвар алдсан байх вий гэдэг мэдээлэл байна. Одоогийн байдлаар тийм зүйл байхгүй. Бид хуулиар хүлээсэн үүрэгтэй. Алтанбулаг боомтод ажиллаж, амьдардаг иргэдийн судалгааг хийж эхэлсэн. Улсын хэмжээнд иргэдийн хөдөлгөөн төвлөрч, шилжилт хөдөлгөөн, нийтийг хамарсан арга хэмжээнд ач холбогдол өгч, анхаарах хэрэгтэй байна. Ухамсраараа амны хаалтаа заавал зүүх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж