АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв Монголын ДНБ-тэй тэнцэв | News.MN

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв Монголын ДНБ-тэй тэнцэв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв Монголын ДНБ-тэй тэнцэв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв Монголын ДНБ-тэй тэнцэв

АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгууль энэ сарын 3-ны өдөр болсон билээ. Тус улсын 46 дахь Ерөнхийлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулж, тус улсыг дөрвөн жил удирдахаар болов.

Тэгвэл энэ удаагийн сонгуулийн төсвийн талаар Хятадын “Globaltimes” сонин сонирхолтой харьцуулалт хийжээ. АНУ  нь 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 14 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан нь Монгол Улсын 2019 оны ДНБ-тэй тэнцэж байна.

Энэхүү мөнгөөр дундаж орлоготой 220 мянган америк гэр бүлийн жилийн хэрэгцээг хангаж болох аж. 2019 оны байдлаар дундаж давхаргын нэг гэр бүл ойролцоогоор 63 мянган ам.долларыг жилд зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ. Мөн 14 тэрбум ам.доллар нь 2012 болон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн төсвийг нийлүүлсэнтэй тэнцэж байна.

Энэхүү мөнгө нь зар сурталчилгаа буюу телевиз, сонин, сэтгүүл, цахим сүлжээнд болон сонгуулийн кампанит ажилд ажилласан хүмүүсийн цалинд зарчуулагджээ. Сонгуулийн төсвийн дийлэнх нь Хойд /265 сая ам.доллар/ болон Өмнөд Каролина /164 сая ам.доллар/,   Айова /218 сая ам.доллар/, Аризона /144 сая ам.доллар/ мужуудад зарцуулсан байна.

Сонгуулийн төсөвт зарцуулагдсан 14 тэрбум ам.долларыг санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилж үзвэл дийлэнх хувийг буюу 41,5 хувийг нь томоохон хандивлагч хувь хүмүүс хандивласан бол 22,4 хувийг нь жижиг хандивлагчид, 14,9 хувийг бусад хандивлагчид бүрдүүлжээ. Харин нэр дэвшигчид өөрсдөө 13,01 хувийг нь бүрдүүлсэн бол 3,12 хувийг нь байгууллагууд, үлдсэн 5,01 хувийг нь PACs / Холбооны сонгуулийн хороо/ -ноос санхүүжүүлсэн байна.

Эх сурвалж: GlobalTimes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2020-11-09 202.179.31.251

Хэхэ өмхий вирус данжаад хархаа чи өөрөө Монголоос зайл даа хог вирус хятад үлдэцээ.

Avatar

хэхэ 2020-11-09 66.181.186.112

Монголчууд ичиж амьдраарай

Avatar

hujaa hurliizaa 2020-11-09 66.181.181.230

malaa yug ni ichih yum be dee.mongoloos yduu uls ornuud zondoo bnaa. kirgez tadjikuud mongoloos baga tosovtoi bas armen gvrjuud ch mongoltoi yg adil tosovtoi ch malaa..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж