ОБЕГ: Орон сууцанд гал гарч 25 хүнийг эсэн мэнд гаргажээ

Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Орон сууцанд гал гарч 25 хүнийг эсэн мэнд гаргажээ

ОБЕГ: Орон сууцанд гал гарч 25 хүнийг эсэн мэнд гаргажээ

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд  бүртгэгдсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна.


  • Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг 82 дугаар байранд гал гарч, 25 иргэнийг алба хаагчид эсэн мэнд гаргажээ. Гал түймрийн дуудлага энэ сарын 7-ны өдрийн 16:13 цагийн орчимд Онцгой байдлын газарт ирсэн байна. Тус байрны агааржуулалтын хоолойд хог шатаж байсан аж.
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Тамир хорооллын 33 дугаар гудамжинд иргэн Э-ын Prius-30 загварын автомашин шатсан байна. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагчид галыг цаг алдалгүй унтраажээ.
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат иргэн 22 настай эмэгтэй А нь  энэ сарын 3-нд гэрээсээ гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага өнгөрсөн Баасан гаригт /2020.11.06/ аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Энэ дагуу алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч үр дүнд хүрээгүй байна. Эрлийн ажиллагааг Идэрийн голын эрэг дагуу, Дархан-Уулын өвөр хэсгээр 19.5 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС ХОЁР ХҮН АМИА АЛДАЖ, 13 ХҮН БЭРТЖЭЭ

Тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 424 дуудлага  бүртгэгджээ. Ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүн амиа алдсан аж. Мөн 13 хүн бэртсэний гурав нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

  • 2020.11.07-ны өдөр Хан Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн зам, гал түймэр унтраах 65 дугаар  ангийн зүүн хойд замд Toyota Prius  загварын автомашины жолооч Ц нь замын хажуугийн хашлага мөргөжээ. Ослын улмаас  зорчигч, 19 настай, эмэгтэй Н  амиа алдсан байна.
  • 2020.11.07-ны өдрийн 10:12 цагийн орчимд  Хэнтий аймгийн Батноров сумын нутаг  Дунд сайхан гэх газарт шороон замд  улсын дугааргүй Dayun  загварын мотоцикл онхолдож жолооч 34 настай эрэгтэй Б нь амиа алджээ.

Цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 142 жолоочийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцжээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 90, орон нутагт 81 бүртгэгдсэн байна.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж