Төрийн албаны шалгалт болно

Хуучирсан мэдээ: 2010.08.06-нд нийтлэгдсэн

Төрийн албаны шалгалт болно

Гадаад харилцааны яамны төрийн тусгай албан тушаалын сул орон тоог хангах төрийн албаны шалгалт энэ сарын 28-30-нд болно. Шалгалтад орохыг хүссэн иргэдийг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд 2010 оны наймдугаар сарын 24-26-ны хооронд бүртгэх аж. Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын хураамж 20 мянган төгрөг төлөх бөгөөд мөн төрийн албан хаагчийн анкет  Боловсролын болон гадаад хэлний мэдлэгийн түвшинг тодорхойлсон баримт бичиг, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Иргэний үнэмлэхний эх, хуулбар, цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэргийг бүрдүүлэн бүртгүүлэх ёстой гэнэ. 

Д.Долг
ор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж