Цахим зээлийн эрэлт нэмэгдэж, 50 мянга гаруй иргэн хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

Цахим зээлийн эрэлт нэмэгдэж, 50 мянга гаруй иргэн хүсэлт гаргажээ

Цахим зээлийн үйлчилгээ Монголд анх удаа 2018 онд нэвтэрч байсан бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ төрлийн үйлчилгээ хурдацтайгаар хөгжиж, цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд ар араасаа нэмэгдсээр байна.

2018 оны 10 дугаар сард анх цахим худалдааны Shoppy.mn сайт болон Худалдаа, хөгжлийн банк хамтран онлайнаар зээлийн хүсэлт гаргаж бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах боломжийг танилцуулснаас хойш тавин мянга гаруй иргэн зээлийн хүсэлт гаргасан байна. Энэ тоо баримтаас харахад хэрэглэгчид санхүүгийн эрэлт, хэрэгцээгээ зөв удирдаж, зах зээлд шинээр гарч байгаа санхүү, төлбөр тооцооны үйлчилгээг ихээр сонирхож, ашиглаж байгаа нь харагдаж байна.

Тэгвэл shoppy.mn болон Худалдаа, хөгжлийн банк цахим зээлийн үйлчилгээгээ шинэчилж зээлийн хэмжээг 10,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж байгаагаа зарлаж байна.

Саяхан л бид зээлийн үйлчилгээг санхүүгийн дарамт мэт хүлээн авч байсан бол шинэ үеийн залуус зээлийг ирээдүйдээ хийх хөрөнгө оруулалт буюу боломж гэж харан тулгарч байгаа олон асуудлаа шийдэх шийдэл болгон ашиглаж байна.

 

ТА АРВАН САЯ төгрөгөөр shoppy.mn-ээс өөртөө хэрхэн хөрөнгө оруулалт хийх вэ?

 

  • Гэрээ тохижуулах
  • Шинэ оффисоо тохижуулах
  • Хүүхдийнхээ авьяас, сонирхлыг дэмжих технологийн хэрэгсэл эсхүл хөгжмийн зэмсгүүд авах
  • Гэр бүлээрээ аялах
  • Төрөл бүрийн сургалт, фитнессийн төлбөрөө төлж өөрийн хөгжилд цаг алдалгүй хөрөнгө оруулалт хийх
  • Санхүү хүрэлцэхгүй тулгамдсан бусад худалдааг хийх гэх зэрэг.

Таны шинэ боломж :

  • 10,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай зээлж бүтээгдэхүүн, үйлчилгээг цахим зээлээр авах
  • Хэдэн ч бараа, үйлчилгээг нэг удаагийн худалдан авалтаар авах боломж
  • Өмнөх зээлийн хугацаа дуусаагүй байсан ч дахин зээл авах боломжтой

Та аль ч банкны харилцагч байж болох ба олон төрлийн бичиг баримт бүрдүүлэхгүй, банкны салбар дээр очихгүйгээр 24 цагийн хэдийд ч зээлийн хүсэлтээ шийдвэрлүүлж хүссэн бараагаа гэртээ хүргүүлэн авах боломжтой болох юм.

Боломжоо бүрэн ашиглаж, өөртөө болон хайртай хүмүүстээ хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт хийцгээе.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж