Ерөнхий сайд агсан Д.Бодоогийн нэрээр олон улсад тунхаглал илгээв | News.MN

Ерөнхий сайд агсан Д.Бодоогийн нэрээр олон улсад тунхаглал илгээв

Ерөнхий сайд агсан Д.Бодоогийн нэрээр олон улсад тунхаглал илгээв

Ерөнхий сайд агсан Д.Бодоогийн нэрээр олон улсад тунхаглал илгээв

NEWS агентлаг Монголын түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг багцлан хүргэж байна-


1921.11.14 Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бодоогийн нэрээр дэлхийн олон улсад хандсан тунхаглал нийтлэн илгээжээ.

1926.11.13 БНМАУ-ын VII бага хурал хуралдав.

Бичгийн гавъяаны болон Цэргийн гавъяаны одонг бий болгожээ.

1927.11.15 С.Дэндэвийг Цэргийн явдлын яамны сайдаар томилов.

1934.11.15 Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэн Москва хотноо Сталинтай уулзав.

1952.11.15 “БНМАУ, БНХАУ-ын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны гэрээ”-г батлав.

1958.11.11 БНХАУ болон БНМАУ-ын Засгийн газар хоорондын иргэний агаарын нислэг үйлдэх тухай 1958 оны нэгдүгээр сарын 17-ны гэрээний дагуу Монголын Нислэгийн удирдах хэлтсийн нисэх онгоц 11-ний өдөр Улаанбаатар Бээжингийн чиглэлд анхны албан ёсны нислэг хийсэн ба сар бүрийн 1, 11, 21-нд Улаанбаатар Бээжин, сар бүрийн 2, 12, 22-нд Бээжин Улаанбаатар гэсэн нислэг үйлдэхээр шийдвэрлэснийг БНХАУ-ын Иргэний агаарын нислэгийн хэлтэс баяртайгаар хүлээн авав.

2000.11.13 ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монголд албан ёсны айлчлал хийв.

2009.11.11 Монгол Улс НАТО-д харилцагч орны статустай болох тухай зөвлөмж гаргав.

2012.11.14  Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон хуульчилж, бүх нийтээр тэмдэглэх баярын жагсаалтад албан ёсоор оруулав. /Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн/

2013.11.17 Европын комиссын ерөнхийлөгч Жозе Мануэл Барроза Монгол Улсад айлчлав.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-09 66.181.168.199

1921 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 14 БИШ, 9 ДҮГЭЭР САРЫН 14 ЮМ ШҮҮ ДЭЭ. ЗӨВ БИЧЭЭЧЭЭ!!!

Avatar

Зочин 2020-11-09 66.181.168.199

ЭНЭ ОН ДАРААЛАЛД МАШ ТОМ АЛДАА ГАРСАН БАЙНА. Д.БОДООГИЙН ГАРЫН ҮСЭГТЭЙ МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТНОСОН ТУХАЙ ОЛОН УЛСАД ТУНХАГЛАСАН БИЧГИЙГ 1921 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 14-НД ГАРГАЖ БАЙСАН ЮМ ШҮҮ. АЛДААГАА ДАРУЙ ЗАС!!!

Avatar

/*-*/ 2020-11-09 49.0.212.165

МАН нам хэзээ Бодоо Данзан гэж ярьдаг болцон юм бэ, Сүхбаатар Ленин л гэж гуцацгаадаг биз дээ чааваас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж