Ерөнхий сайд агсан Д.Бодоогийн нэрээр олон улсад тунхаглал илгээв

Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд агсан Д.Бодоогийн нэрээр олон улсад тунхаглал илгээв

Ерөнхий сайд агсан Д.Бодоогийн нэрээр олон улсад тунхаглал илгээв

NEWS агентлаг Монголын түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг багцлан хүргэж байна-


1921.11.14 Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бодоогийн нэрээр дэлхийн олон улсад хандсан тунхаглал нийтлэн илгээжээ.

1926.11.13 БНМАУ-ын VII бага хурал хуралдав.

Бичгийн гавъяаны болон Цэргийн гавъяаны одонг бий болгожээ.

1927.11.15 С.Дэндэвийг Цэргийн явдлын яамны сайдаар томилов.

1934.11.15 Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэн Москва хотноо Сталинтай уулзав.

1952.11.15 “БНМАУ, БНХАУ-ын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны гэрээ”-г батлав.

1958.11.11 БНХАУ болон БНМАУ-ын Засгийн газар хоорондын иргэний агаарын нислэг үйлдэх тухай 1958 оны нэгдүгээр сарын 17-ны гэрээний дагуу Монголын Нислэгийн удирдах хэлтсийн нисэх онгоц 11-ний өдөр Улаанбаатар Бээжингийн чиглэлд анхны албан ёсны нислэг хийсэн ба сар бүрийн 1, 11, 21-нд Улаанбаатар Бээжин, сар бүрийн 2, 12, 22-нд Бээжин Улаанбаатар гэсэн нислэг үйлдэхээр шийдвэрлэснийг БНХАУ-ын Иргэний агаарын нислэгийн хэлтэс баяртайгаар хүлээн авав.

2000.11.13 ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монголд албан ёсны айлчлал хийв.

2009.11.11 Монгол Улс НАТО-д харилцагч орны статустай болох тухай зөвлөмж гаргав.

2012.11.14  Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон хуульчилж, бүх нийтээр тэмдэглэх баярын жагсаалтад албан ёсоор оруулав. /Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн/

2013.11.17 Европын комиссын ерөнхийлөгч Жозе Мануэл Барроза Монгол Улсад айлчлав.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж