Covid-19 цар тахалтай хийх тэмцэлд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулж байгаа ч нийгмийн хөгжлийн зориулалтын зардлаа огт танаагүй хэмээн Москва хотын Захирагч Сергей Собянин хэллээ.
"Нийгмийн хөгжилд зарцуулахаар төлөвлөсөн нэг ч хөтөлбөр, төслийн хөрөнгийг танасангүй. Цар тахал эдийн засгийн хувьд маш их хохиролтой байна. Энэ 2020 онд төлөвлөсөн орлого 500 тэрбум рублиэр дутах тооцоотой байна” хэмээн телевизийн "Россия-1" сувагт өгсөн ярилцлагадаа Сергей Собянин онцолсон байна.
Москва хотын захиргаа 700 орчим тэрбум рублийн зээл авахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Москва хотын түүхэн дэх хамгийн их хэмжээний зээл болох юм.
Холбоотой мэдээ