Covid-19 вирусын халдвар авсан хүн давсны хэрэглээгээ багасгаж, согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй хэмээн эрүүл мэндийн блог хөтлөгч эмч Филипп Кузьменко Sputnik радиод ярьжээ.
Халдвар авсан хүн хоол хүнсний хэрэглээндээ онцгой анхаарч давсыг багасган, архи, согтууруулах ундааг хориглох нь эмчилгээ үр дүнтэй болоход маш чухал хэмээн Филипп Кузьменко хэллээ.
"Давсны хэрэглээндээ онцгой анхаарах хэрэгтэй. Давсалсан загас, өргөст хэмх зэрэг аливаа давсалсан бүтээгдэхүүн идэхгүй байх хэрэгтэй. Мөн архи, согтууруулах ундаанаас татгалз, харин ус их уу” хэмээн тэр зөвлөжээ.
Халдвар авсан иргэдийг эмчилж байгаа эмнэлгүүдэд өвчтөний хоолыг бэлтгэхдээ энэхүү зөвлөмжийг дагаж байгаа бөгөөд харин халдвар авч хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ эмчлүүлж байгаа хүмүүс онцгой анхаарах хэрэгтэй гэлээ.
Холбоотой мэдээ