Байдены ялалт дэлхий нийтэд хэрхэн нөлөөлөх вэ? | News.MN

Байдены ялалт дэлхий нийтэд хэрхэн нөлөөлөх вэ?

Байдены ялалт дэлхий нийтэд хэрхэн нөлөөлөх вэ?

Байдены ялалт дэлхий нийтэд хэрхэн нөлөөлөх вэ?

Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, одоогийн консерватив популист Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордныг орхисноор Америкийн дэлхий ертөнцөд хандах хандлага эрс өөрчлөгдөж эхэлж магадгүй юм. 2021 оны нэгдүгээр сард албан ёсоор Ерөнхийлөгчийн суудалд залрах ардчиллын ахмад зүтгэлтэн Жо Байден дэлхий дахинд итгэл найдвар амлан гарч ирсэн.

Тэрбээр АНУ-ын холбоотнуудад Трампаас илүү найрсаг, автократуудад илүү хатуу хандаж, дэлхий хэмээх гаригийг илүү сайхан газар болгохоо амлаж байв.

Гэсэн хэдий ч АНУ-ын гадаад бодлогын өнөөгийн байдал түүний санаж байгаагаас хамаагүй хэцүү байж магадгүй юм. Байден хамгийн сүүлд Цагаан ордонд Ерөнхийлөгч асан Обамагийн дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байв. Үүнээс хойш дэлхий ертөнц дээр олон зүйл өөрчлөгдсөн.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жинпинь, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон бусад дэлхийн удирдагчид Трампын сайн талыг ашиглах нь ашиглаж, өөрсдийн давуу талаа бий болгож чаджээ. Байден энэ бүхнээс өөр байж, Трампын цаг уурын өөрчлөлтийн бодлогын эсрэг ажиллаж, Америкийн холбоотнуудтай илүү ойр ажиллахаа амлаж байна. Хятадтай л гэхэд тэрбээр Трамп шиг холбоотнуудаа дээрэлхэхээс илүүтэй хамтран ажиллах замаар худалдаа, оюуны өмчийг хулгайлах зэрэг асуудалд хатуу чиг шугамыг баримтална гэдгээ мэдэгдсэн.

Ираны тухайд тэр Обамагийн хамтрагч боловч Трампын баримталж байсан олон үндэстний цөмийн хэлэлцээрийг дагаж мөрдвөл Тегеран хориг арга хэмжээнээс гарах гарцтай болно гэдэг байр суурийг илэрхийлсэн. Мөн НАТО-той хамтран Кремлийн эсрэг сөрөн зогссоор байх болно гэж мэдэгдэж байгаа юм. Эдгээр асуудлууд нь олон жилийн турш АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хороог удирдсан ахмад улстөрчийн хувьд санаанд нь өлхөн багтаж байж болох юм.

Гэхдээ түүний гадаад бодлогын алсын харааг бодит байдал дээр хэрэгжүүлэх нь тийм ч хялбар зүйл биш юм. Дөрвөн жилийн турш Европ, Ойрхи Дорнод болон бусад улс орнууд АНУ-ын гадаад бодлогын өөрчлөлтийг тэвчсэн. Нэг л өдөр Трамп АНУ-ын цэргүүдийг Сирийн нутаг дэвсгэрээс татан гаргаж холбоотнуудаа түгшүүрт автуулж, Путин, Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад болон олон мянган исламист дайчид энэ эмх замбараагүй байдлаас хожсон юм. Харин бусдынх нь хувьд АНУ тэдний олон жилийн найдвартай түнш байхаа больж байна гэж эргэлзээнд орсон. Харин Байден одоо энэ алдааг мэдэрч, эргээд найдвартай холбоотон байж чадна гэдэг итгэлийг бусад улс орнуудад төрүүлэх үүрэгтэй болж байна. Америкийн холбоотнууд уламжлалт эвслүүдийг нурааж, дэлхийн дэг журамд заналхийлсэн АНУ-ын гадаад бодлогын стратегийг маш их тэвчсэн учир одоо шинэ Ерөнхийлөгчийн гадаад бодлого дахин дээрх шиг алдааг давтахгүй байгаасай гэж хүсч байгаа нь тодорхой.

Хойд Солонгос бол АНУ-ын Гадаад бодлогын хамгийн чухал хэсэг. Тус улсын удирдагч Ким Жон Уны хувьд Дональд Трампыг дахин дөрвөн жил харахыг илүүд үзэх байсан болов уу. Трампын үед хоёр удирдагч хэд хэдэн удаа уулзаж, олон гэрэл зургийн цомогтой болсон ч бодит гэрээ хэлэлцээр байгуулж чадаагүй. Хойд Солонгос ч цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр, АНУ ч хатуу хориг арга хэмжээгээ авсаар байгаа. Харин Байден Ким Жон Унтай ямар нэгэн уулзалт хийхээс өмнө Хойд Солонгосоос цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзахад бэлэн гэдгээ харуулахыг шаардаж байгаа.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ч Байдены хувьд шинэ сорилт байх болно. Эрдоган Сири, Ливи, Армен дахь мөргөлдөөнийг өдөөж, тэр ч байтугай Грек, Францтай хурцадмал байдал үүсгэж байгаа нь өөрийн улс дахь алдаа дутагдлаа нуун дарах оролдлого байж болох юм. Трампын бүс нутгаасаа хөндийрөх бодлого нь Эрдоганд Америкийн холбоотнууд өөрийг нь хязгаарлаж чадахгүй гэсэн сэдлийг өгсөн. Туркийн удирдагч Оросын зэвсгийг худалдаж авснаар НАТО-гийн эвслийг сүйтгэсэн.

АНУ-ыг тусгаарлах бодлого нь Трампын үеэс бус Обамагийн үеэс улбаатай. Ирэх дөрвөн жилд Обамагийн үлдээсэн “өв” Байдены холбоотнууд, ялангуяа Ойрхи Дорнодын улсуудтай харьцах харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Обама өөрийн бүрэн эрхийнхээ хугацаанд Ойрхи Дорнодын түншүүд болох Ерөнхийлөгч Тунис болон Египетийн Ерөнхийлөгч нарыг унагаж байсан нь Ойрхи Дорнодын бусад холбоотнуудад болгоомжлол төрүүлсэн. Тэрбээр АНУ-ын цэргүүдийг Иракаас гаргаж, Афганистан дахь хүчээ зузаатгасан. Сирийн дарангуйлагч Ассадыг шийтгэж чадаагүй нь дэлхий нийтэд эргэлзээ төрүүл, Персийн булангийн хэд хэдэн улс орнуудыг өөрсдийгөө бие даан батлан хамгаалахад хүргэсэн.

Гэхдээ Гадаад бодлого гэдэг нь зөвхөн найз нөхөд, холбоотнуудынхаа итгэлийг олж, дайснуудтайгаа эвлэрэх явдал биш юм. Дотооддоо гүн гүнзгий хуваагдмал байдалд орсон Америкийг дахин нэгтгэж, жинхэнэ ардчилсан, нэгдмэл, үлгэр жишээ Америк улс эргэн ирлээ гэдгийг дэлхий нийтэд батлан харуулах асар том үүрэг түүний өмнө байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
14
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Great American country. 2020-11-09 66.181.161.16

Joe Biden wins. Make America Great again. Peaceful World. Good luck.

Avatar

Зочин 2020-11-09 202.21.108.53

Монгол Хятадад нэгдлээ дээ

Avatar

Irgen 2020-11-09 24.13.36.85

Hyatuudtai uzeltsdeg gants erunhiilegch Trump bsan. Odoo ch luuhaanuud buun bayar! n**** gej!

Avatar

Зочин 2020-11-09 64.119.22.242

Аллаху Акбар! Трамп гудбай.

Avatar

Oyu 2020-11-09 83.162.176.20

Delxii Xujaa nariin gart orjee . Baysaad saikhan xaragddag oboo ene ter geed baix um ch baixgui

Avatar

/*-*/ 2020-11-09 49.0.212.165

Дэлхийн бүх улс ингээд Xятадын эзэмшилд очих нь энэ дээ

Avatar

Зочин 2020-11-09 192.82.68.124

Америкийг үзэл санааны хувьд нэгдмэл байх тухай хэлж байна уу? Арьсны өнгөөр ялгавралах асуудал биз

Avatar

Зочин 2020-11-09 122.201.31.76

Hen ch irsen hamaa baihgui delhiin ediin zasgiin mafiud buurai ornuudiig tsolmohoo zogsoohgui ni ertontsiin tsoriin gants unen!

Avatar

зочин 2020-11-09 202.126.90.68

Монголд занар боловсруулах үйлдвэрээ барихгүй бол хамаа алгаа

Avatar

ok 2020-11-09 192.82.76.187

ер нь эх орноо бодсон хүнийг л унагадаг юм байна, уул нь трамп гарсан бол америкчуудын орлого нэмэгдэж, ажлын байр бий болж, халамж багасч, хятадын оморхсон занг хэсэгтээ л дарж чадах байсан юм, хятдаас авахуулаад, СНН, ББС гээд дэлхийн мундагууд, Соросын сан ман гээд л Дэлхийн банк хүртэл, америкыни олигорхиуд нийлж байгаад сайхан Трампын хавсайдаад унгачихлаадаа, Байдан бол олигтой зоригтой өөрчлөлт хийж чадахгүйээ, харизм нь иймэрхүү юмдаа

Avatar

Зочин 2020-11-09 202.9.46.20

Манай оронд ч гэсэн эх оронч удирдагчдийг сонгуульд ялагдуулж эсвэл хорлож алдаг биз дээ.

Avatar

Зочин 2020-11-09 202.55.188.82

China taliig baridag Biden garsnaar China butsaad delhiid noyorholoo togtoono

Avatar

зочин 2020-11-09 66.181.161.9

Нэг мөр дэлхий нийтээр санал хураалт явуулдаг болчихмоор юм дөө .. Тэгсэн бол би Трампын төлөө саналаа өгөх байлаа шд ….

Avatar

ЗОЧИН 2020-11-09 103.26.193.85

Тэгдэг бол би ч чамтай адил Трампад саналаа өгөх байлаа

Avatar

Зочин 2020-11-09 64.119.22.242

. Трамп гудбай. ккк. Аллаху Акбар!

Avatar

mgl 2020-11-09 202.179.11.230

kapitalism uuruu udaan orsin togtnoh bolomjoo shavhaad baigaa yum bish uu.

Avatar

Зочин 2020-11-09 202.21.108.187

КОММУНИЗМЫН СҮНС ЧИНЬ ЕВРОПООР ДАМЖУУЛААД ЮУНД ХҮРГЭСЭНД ТОДОРХОЙ БАЙГАА

Avatar

Зочин 2020-11-09 192.82.74.224

Orond n sanal bolgoh sysstem baina uu? Komunism uu? Esvel islam uu

Avatar

КОММУНИЗМ УУ ЭСВЭЛ ИСЛАМ 2020-11-09 202.21.108.182

ШАШИНТАЙ НАМГҮЙ НИЙГЭМ БОЛ ДАЙН ГАРАХГҮЙ

Avatar

Зочин 2020-11-09 202.21.108.182

ДАЙНГҮЙ БОЛОХОД ГАНЦ АРГА БАЙНА
ПОПУЛИСТ НАМУУДААСАА САЛАХ ЕСТОЙ

Avatar

21 2020-11-09 202.55.191.40

yqmar eurunhiilugch baih n yamar ch hamaagui ee ulsiin bodlogo bpl yag hevendee baih bolno

Avatar

Зочин 2020-11-09 66.181.184.187

ok

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж