Эден Азарын азгүйтэл үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

Эден Азарын азгүйтэл үргэлжилсээр

Эден Азарын азгүйтэл үргэлжилсээр

Испанийн эзэн хааны Реал Мадрид багийн зүгээс өнгөрөгч Бямба гаригт Бельги жигүүрийн довтлогч Эден Азар болон Бразил хагас хамгаалагч Каземиро нарыг Covid-19 вирусын халдвар авсныг зарлав. Одоогийн байдлаар тэд Испанид тусгаарлалтанд байгаа аж. Энэ талаар тус багийн ахлах дасгалжуулагч Зинедин Зидан “Тэд зүгээр байгаа. Халдвар авсандаа ууртай байгаа ч бие, сэтгэл зүйн тал дээр асуудалгүй. Каземирод хэд хэдэн шинж тэмдэг илэрсэн ч зүгээр болно гэдэгт итгэлтэй байна. Би тэдэнтэй ярилцсан. Ийм зүйл болох л байсан. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээжээ.

Эден Азарын хувьд 2019 онд Английн Челси багаас 113 сая ам.доллараар ирснээсээ хойш нэг л болж өгөхгүй байна. Тэрбээр тамирчны замналдаа нийт 687 тоглолтонд оролцож 68 тоглолтыг гэмтлийн улмаас өнжөөд байгаа бөгөөд үүнийхээ 34-ийг нь Реал Мадрид багт ирээд өнжжээ. Мөн Бельги шидтэн маань Испанид ирснээсээ хойш зургаан өөр төрлийн гэмтэл, бэртэл авсан гэнэ. Хамгийн сүүлд тэрбээр баруун хөлнийхөө булчинд гэмтэл аван сар гаруй хугацаанд талбайд гарах боломжгүй болсон юм. Эмч нар түүний бэртэл, гэмтлийг жин их нэмсэнтэй нь холбон тайлбарлаж байна.

Тэрбээр одоогийн байдлаар Реал Мадрид багийн төлөө ердөө хоёр гоол оруулсан үзүүлэлттэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж