Шинэхэн комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэ эхний даваагаа давлаа

Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

Шинэхэн комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэ эхний даваагаа давлаа

Шинэхэн комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэ эхний даваагаа давлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башё өчигдөр (2020.11.08) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэллээ. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн кюүшюү башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон билээ. Ийнхүү зүүнийг озэки Асанояама, барууныг озэки Такакэйшо нар манлайлах болсон.

Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар сүүлийн гурван башё дараалан бэртлийн улмаас бүтэн барилдаж чадсангүй.

Зүүнийг манлайлж буй Асанояама кюүшюү башёгийн эхний өдөр маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй Кирибаяама Лхагвасүрэнтэй тааран барилдаж эхний ялалтаа байгууллаа. Харин барууныг манлайлж буй озэки Такакэйшо эхний өдөр комүсүби Такаяасүтай барилдаж давлаа.

Анх удаа комүсүби цолтой зодоглож буй Тэрүнофүжи Ган-Эрдэнэ эхний өдөр маэгаширагийн гуравт эрэмбэтэй Каяакиг давсан бол Тамаваши Мөнх-Оргил Точиношинг ялжээ. Харин Хошорюү Бямбасүрэн Кайсэйг давж, кюүшюү башёг ялалтаар эхлүүллээ. Ичиножо Ичинноров эхний өдөр Чиёонокүнид өвдөг шорооджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж