МУИС оюутны V их наадмыг хос алтан медальтай эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

МУИС оюутны V их наадмыг хос алтан медальтай эхлүүлэв

МУИС оюутны V их наадмыг хос алтан медальтай эхлүүлэв

Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэмжлэгтэй явагдаж буй Монголын оюутны спортын V их наадмын сагсан бөмбөгийн тэмцээн зургаан өдрийн турш амжилттай үргэлжлэн өчигдөр/2020.11.08/ Спортын төв ордонд аваргуудаа тодрууллаа.

Монголын оюутны спортын V наадмын эрэгтэй аваргын төлөөх тоглолтонд МУИС-ийн баг, Их Засаг ОУИС-ийн Бүргэдүүд багийг 95 – 78 гэсэн харьцаатай хожиж аваргын алтан медалийн эздээр тодорлоо. Энэхүү тоглолтын шилдгээр МУИС-ийн оюутан Ц.Санчир 25 оноо, гурван самбараас бөмбөг авалт, хоёр ашигтай дамжуулалт өгсөн үзүүлэлтээрээ тодров.

МУИС Шонхрууд эрэгтэй сагсан бөмбөгийн баг нь саяхан оюутны лигийн 2019-2020 оны улирлын аваргаар тодорч, Ц.Санчир оюутны лигийн финалын "Үнэ цэнэтэй тоглогч"-оор нэрлэгдэж байсан билээ. Тэд ийнхүү оюутны лиг болон оюутны их наадамд тус тус түрүүлж байна.

Эрэгтэй хүрэл медалийн төлөөх тоглолтод Отгонтэнгэр их сургуулийн Шилүүснүүд баг, Мон-Алтиус БТДС-ийн Арслангууд багийг 66 – 62 гэсэн харьцаатай хожиж Монголын оюутны спортын V наадмын хүрэл медаль хүртлээ. Тус тоглолтын шилдгээр Отгонтэнгэр их сургуулийн оюутан Х.Цогтсайхан 18 оноо, дөрвөн ашигтай дамжуулалт, дөрвөн самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн үзүүлэлтээрээ нэрлэгдэв.

Хоёр жил тутамд зохион байгуулагдах оюутны их наадмын энэ удаагийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар МУИС-ийн Шонхорууд баг тодорсон. Тэд финалын тоглолтонд Отгонтэнгэр их сургуулийн багийг 69 – 48 гэсэн харьцаатайгаар ялж, аварга болов. Тоглолтын шилдгээр О.Хулан 18 оноо, 12 самбараас бөмбөг авалт, таван ашигтай дамжуулалт өгсөн үзүүлэлтээр тодров.

Ийнхүү МУИС-ийн сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд V их наадмын алтан медалийн эзэд боллоо.

Харин хүрэл медалийн төлөөх тоглолтонд Этүгэн их сургуулийн Ирвэсүүд баг МҮИС-ийн эмэгтэй багтай тааран тоглож 91 – 48 гэсэн харьцаатайгаар хожиж хүрэл медалийн эзэд болов. Ирвэсүүдээс энэ өдөр н.Зулцэцэг 18 оноо, гурван самбараас бөмбөг авалт, дөрвөн ашигтай дамжуулалт өгсөн үзүүлэлтээрээ тоглолтын шилдгээр нэрлэгдсэн.

Медальт байранд шалгарсан баг тамирчдад шагналыг наадмыг дэмжигч Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, наадмын ЗБХ-ны гишүүн, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОХ-ны Ерөнхийлөгч Г.Сүхбат, наадмын ЗБХ-ны гишүүн, МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Эрдэнэс-тавантолгой ХК-ний захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батсайхан, Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, МҮСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нарын зэрэг зочид медалийг гардуулан өгч, баг тамирчдад баяр хүргэсэн юм.

Мөн энэхүү V их наадамд шилдэг тоглолт үзүүлсэн тамирчдын дундаас Монгол улсын оюутны шигшээ багийг бүрдүүлэн ирэх 2021 оны наймдугаар сард БНХАУ-ын Чэнду хотод зохион байгуулагдах олон улсын оюутны универсиад наадамд оролцох төлөвлөгөөтэй байв.

Монгол улсын оюутны шигшээ багт дуудагдсан тамирчид:

МУИС: Ө.Пэрэнлэйжамц, Ц.Санчир, Х.Мөнхтөр Т.Бат-эрдэнэ, Б.Бат-эрдэнэ

ИЗОУИС: Г.Мижиддорж, Ч.Ихбаяр, Н.Мөнхчөдөр, А.Батхуяг

ОТИC: Х.Цогтсайхан, Ш.Билгүүн, Н.Гантогтох

МОН-АЛТИУС: С.Буяннэмэх, Ц.Батзаяа

ШУТИС: П.Мөнх-оргил, Х.Номин-эрдэнэ

СЭЗИС: Б.Тулуй

ХААИС: Т.Ууганбаяр, Б.Ганбаяр

ХҮИС: Б.Бишрэлт, А.Сумьяабазар

СИТИ ИС: н.Тэнгис

Өнөөдөр/2020.11.09/ Буянт ухаа спортын ордонд оюутны V их наадмын гандболын тэмцээн эхэлнэ.

–  Арваннэгдүгээр сарын 9-ний хуваарь
1. 09.00 – 09.40 ШУТИС – ХААИС А эр
2. 09.50 – 10.30 МУБИС – МҮИС А эр
3. 10.40 – 11.10 ҮБХИС – ҮБТДС В эм
4. 11.20 – 11.50 ДХИС – АШУҮИС В эм
5. 12.00 – 12.40 АШУҮИС – ҮБХИС В эр
6. 12.50 – 13.30 Рояаль ОУИС – ИЗОУИС С эр
7. 13.40 – 14.20 ДХИС – ҮБТДС D эр
8. 14.30 – 15.00 ИЗОУИС – МУБИС А эм
9. 15.10 – 15.40 ХААИС – Рояаль ОУИС С эм
10. 15.50 – 16.20 ШУТИС – МУИС С эм
11. 16.30 – 17.10 МҮИС – ХААИС А эр
12. 17.20 – 18.00 ШУТИС – МУБИС А эр
13. 18.10 – 18.50 Аварга ДС – АШУҮИС В эр
14. 19.00 – 19.40 Мон-Алтиус – Рояаль ОУИС С эр
15. 19.50 – 20.30 МУИС – ДХИС D эр
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж