Долоо хоногийн өрнийн зурхай /2020.XI.9-2020.XI.15/ | News.MN

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.XI.9-2020.XI.15/

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.XI.9-2020.XI.15/

Хонь

Ажлын байранд энэ долоо хоногт олон бэрхшээл тулгарч магадгүй. Шинэ ажлын байрны санал ирвэл алдалгүй атгахыг зөвлөж байна. Санхүүгийн хувьд орлого тогтвортой байх ч илүү зарлага гаргалгүй, боломж гарвал мөнгө хадгалах хэрэгтэй. Таны зарлага энэ долоо хоногт өсөх төлөвтэй байна. Эрүүл мэнддээ анхаарч, бие тань хэрэв таагүй санагдвал шуудхан эмчид хандахыг од эрхэс анхааруулж байна. Шинжилгээ өгөх, үзлэгт хамрагдахыг төлөвлөж байсан бол энэ долоо хоног тохиромжтой цаг үе юм.

Үхэр

Үхрийн ордныхон ажлаа цагтаа гүйцэлдүүлэхийн тулд энэ долоо хоногт шаргуу ажиллах хэрэг гарна. Бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж тохионо. Үхрийн ордныхны санхүүгийн байдал энэ долоо хоногт ерөнхийдөө жигд тогтвортой байна. Иймд хялбар аргаар мөнгө олох гэж найдах хэрэггүйг од эрхэс сануулж байна. Энэ долоо хоногт хуучны танил, найз нөхөдтэйгөө гэнэт учирч магадгүй. Харин дунд болоод түүнээс дээш насны эрчүүд эрүүл мэнддээ анхаарах нэн шаардлагатайг сануулъя.

Ихэр

Хэрэв өөрийгөө зөв зүйл хийж байгаа гэж бодож байвал анхаарлын төвд ороход зүгээр. Гэвч хэрвээ эргэлзэж байвал олны анхаарал өөр дээрээ татахаас эртхэн зайлсхийгээрэй. Энэ нь танд дэмий асуудал тарьж магадгүй. Хэрвээ элдэв асуудалтай тулгарвал ухаалаг байхыг хичээгээрэй. Удаан үргэлжилсэн үл ойлголцол, хүлээлтүүд замхарна. Иймд ажил хэргээ цааш үргэлжлүүлж, төлөвлөгөөгөө дагахыг зөвлөж байна. Гэсэн хэдий ч зарим зүйл дээр болгоомжтой хандахыг зөвлөж байна. Санхүүгийн байдал сайжирч, амралтын өдөр гэхэд тогтвортой болно. Учир нь ангараг, далай ван гаригийн байрлал танд сайнаар нөлөөлнө.

Мэлхий

Хувьцааны бизнес болоод харилцааны ажил эрхэлдэг мэлхийн ордныхон энэ долоо хоногт ажилдаа ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай. Мөн романтик болзоонууд таныг хүлээж байна. Хол аялалд гарч буй бол эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөе. Автомашинаа солих, томруулахаар төлөвлөж байгаа бол энэ долоо хоногт хамгийн тохиромжтой үе тохиож байна. Боломжийг бүү алдаарай.

Арслан

Арслангийн ордныхны хувьд энэ долоо хоног сайнтай, муутай байх бололтой. Хувийн амьдралдаа анхаарахгүй бол хостойгоо муудалцах асуудлууд гарч ирж магадгүй. Мэдрэмжиндээ захирагдалгүй тайван байгаарай. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, хөрөнгө оруулалт хийхэд тааламжгүй. Энэ долоо хоногт элдэв зүйлд сатааралгүй төлөвлөсөн ажлаа бүтээж, зорилгодоо анхаарах хэрэгтэй.

Охин

Бизнес эрхлэгч охины ордныхон энэ долоо хоногт хуваарийнхаа дагуу ажиллах хэрэгтэй. Мөн хүмүүстэй маргалдахаас зайлсхийж, аль болох тайван байхыг зөвлөж байна. Санхүүгийн хувьд том зардал гарахгүй ч ирээдүйд зориулж мөнгө хадгалах хэрэгтэй. Гэрлэсэн хосуудад энэ долоо хоног тийм ч таатай байхгүй. Тэвчээртэй байх нь маш чухал. Гэр бүлийн харилцаа тогтвортой тайван байна. Эрүүл мэндийн хувьд энэ долоо хоногт биеийн доод хэсэг бэртэж гэмтэж болзошгүй.

Жинлүүр

Таны ирээдүйг тодорхойлж чадах гэрээ хэлэлцээр хаалгыг чинь тогшиж байна. Гэхдээ яарч сонголт хийлгүй, тэвчээртэй хандахгүй бол ажлыг гүйцэтгэж дуусгахад хэцүү болох бололтой. Ажилтан жинлүүрийнхэнд энэ долоо хоног бага зэрэг тухгүй санагдах байх. Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл зохих хэмжээнд үнэлэгдэхгүй байж ч болзошгүй. Санхүүгийн хувьд харин энэ долоо хоног таны боломж. Гэхдээ илүү зардал гаргахаас зайлсхийх нь зөв. Шинэ найзтай болохдоо бэлдээрэй. Түүнээс гадна гэр бүлийнхээ бяцхан гишүүний муухай ааштай тулгарах бололтой. Уушгиндаа анхаарч, биеийн дархлаагаа дэмжээрэй.

Хилэнц

Бизнес эрхлэгч хилэнцийн ордныхонд энэ долоо хоног хүндхэн байж болзошгүй. Хийж буй ажлуудын үр дүн хурдан гарахгүй байвал сэтгэл түгших хэрэггүй. Гэр бүлд тань томоохон зардал гарч ирэх тул бэлтгэлтэй байхыг од эрхэс зөвлөж байна. Гэсэн хэдий ч гэр бүлтэй, эсвэл хостой хилэнцүүд хостойгоо сайхан харилцаатай байна. Хоол боловсруулах эрхтэн өвчлөхөөс сэргийлээрэй.

Нум

Ажилтан нумынхан ажлын байран дээрээ сэтгэлээр унах, сэтгэл хангалуун бус мэдрэмж авч болзошгүй тул хамтран ажиллагч нумынхандаа анхаарал халамж тавиарай. Санхүүгийн хувьд тогтвортой байж, элдэв мөнгөний асуудал үүсэхгүй. Гэр бүлд тань томоохон өөрчлөлт гарч магадгүй тул ямар ч нөхцөлд бэлэн байхыг зөвлөж байна. Хостой нумынхан хостойгоо ярилцаж, тэднийгээ шүүж, гомдоохоос зайлсхий. Зүүн нүд тань өвдөж болзошгүй тул шаардлагатай гэж үзвэл заавал эмчид хандаарай.

Матар

Энэ долоо хоногт найз нөхөдтэйгөө уулзаж, сонирхолтой арга хэмжээнд оролцож цагийг зугаатай өнгөрөөнө. Од эрхсийн нөлөөллөөр асуудлууддаа санаа зовох тань ихэсч магадгүй. Иймд бусдад шүүмжлэлтэй хандалгүй, нээлттэй сэтгэж, өөдрөг байснаар шийдэх арга замуудаа хялбар олно. Амралтын өдрүүдээр эрч хүч нэмэгдэж бүтээлч байдал ихэснэ. Ганц бие матрын ордныхон амралтын өдрүүдэд уг эрч хүчээ романтик болзоонд зарцуулаарай.

Хумх

Бизнес эрхлэгчдийг хаа явсан газарт нь хүндхэн сорилтууд хүлээж байна. Олон ч саад тулгарна. Тиймд хэрвээ шинэ арга барил, төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж байгаа бол түр хүлээх хэрэгтэй шүү. Залхуурлыг ардаа хаяад хамаг чадлаараа хичээгээрэй. Гэрлэсэн хумхынхан хайрттайгаа илүү дотно байх хэрэгтэй. Бие биенээ ойлгож, сонголтыг нь хүндэтгэхийг эрмэлзээрэй. Түргэн хоолноос өөрийгөө татахгүй бол хоолны хордлогод орох эрсдэл өндөр. Улирлын чанартай элдэв өвчнөөс сэрэмжтэй байхын дээр ойр дотны хүмүүсээ халамжлаарай. Гэр бүлийн хэн нэгний эрүүл мэндээс шалтгаалан гарлага гарч магадгүй. Таны санхүүгийн байдал энэ долоо хоногт бэрхшээлтэй тулгарах нь ээ.

Загас

Энэ долоо хоногт танд гайхалтай боломжууд гарч ирэх тул шаргуу хөдөлмөрлөж, боломжийг алдаж болохгүй. Тушаал дэвшиж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Худалдан авалт хийхдээ анхаарах шаардлагатай тул бодлогогүй худалдан авалт хийж болохгүй. Хайр сэтгэлийн хувьд хостойгоо хамтдаа цагийг өнгөрөөж, улам дотносох боломж гарч ирнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж