Г.Загдаад холбогдох шүүх хурал үргэлжилж байна | News.MN

Г.Загдаад холбогдох шүүх хурал үргэлжилж байна

Г.Загдаад холбогдох шүүх хурал үргэлжилж байна

Г.Загдаад холбогдох шүүх хурал үргэлжилж байна

НЭМЭЛТ: 

"Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр ГАмарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд үргэлжилж байна. Шүүх хуралдаан өглөө 10.00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд 2 цаг орчмын дараа шүүгдэгч Г.Загдаа хүсэлт гаргасан тул түр хугацаагаар завсарлуулсан юм. Харин 13.30 цагийн орчимд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн билээ.

 

Г.Загдааг шүүх хурлыг түр завсарлуулав

НЭМЭЛТ: 

"Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр ГАмарсайхан нарыг шүүх хурал товлосон цагтаа 10.00 цагийн орчимд эхэлсэн ч Г.Загдаагийн хүсэлтээр 13.30 цаг хүртэл түр завсарлууллаа.

Үдээс өмнөх шүүх хуралдаан хаалттай үргэлжилсэн бөгөөд Г.Загдаа, ГАмарсайхан нар шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байгаа аж. Энэ талаар "Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа “Шүүх хуралд хохирогч, гэрчийн аль аль нь алга. Надад зодуулсан гэж яригдаад байсан цагдаа нь ч алга. Ямар ч нотлох баримтгүй хэрэг дээр намайг буруутгах гээд зүтгээд байна л даа. Би шоронд орох ямар ч буруу хэрэг хийгээгүй учраас айх зүйл алга. Хүчингийн хэрэг үйлдсэн гэдэг нь ч худлаа. Дөрвөн метрийн урттай 26 см өргөнтэй усны суваг дотор хүн хүчирхийлэх боломжгүй. Олон хүмүүст тусалсныхаа горыг ингэж л амсч байна” гэлээ.

Г.Загдааг эхнэрийнх нь хамт өнөөдөр шүүнэ

"Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын  тэргүүн Г.Загдаа,  түүний эхнэр ГАмарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.11.09/  10.00 цагт болно. Тэдэнд холбогдох шүүх хурал аравдугаар сарын 23-ны өдөр хоёр дахь удаагаа товлогдсон ч шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох прокурор Ц.Гантулгабат нь Монгол Улсын Прокурорын байгууллагын 90 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаа гэх албан бичгийг ирүүлсэн, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт  ирүүлсэн учраас өнөөдөр ийн товлогдоод байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг бусдыг удаа дараа хүчирхийлсэн, эхнэртэйгээ нийлэн хууль сахиулагчийн ажилд саад учруулсан хэрэгт  буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн билээ. Хэргийг эргэн сануулахад,  иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг.  Энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Д.Халиунаа мэдээлэл хийх үеэр “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдсэн байдаг. Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг тайлбар авах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй учраас түүнийг албадан баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, шалгаж байсан юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-09 66.181.161.54

яав ч сайн хүн биш

Avatar

Зочин 2020-11-09 202.9.46.188

Загдаа яадач АВСАН МОНГОНИЙХӨӨ ТАЛЫГ ГУДАМНЫ ХҮМҮҮСТ ӨГЧ БАЙГАА МАНАЙ ДАРГА НАР ГАНЦААРАА ИДЭЖ ГАХАЙ ШИГ ТАРГАЛЖ БАЙГАА

Avatar

/*-*/ 2020-11-09 49.0.212.165

Энэ хулгайчийг шоронд хийж гаруудаар гүчиндүүл

Avatar

tom tom yarisan teneguud bairandaa orson deer 2020-11-09 192.82.76.88

buzariig buzaraar n ustguul,nohoroor n avgaig n chad hiilgesen n deer baihaa,daraa n nohoriin shuuheer tas hiisen deer

Avatar

Зочин 2020-11-09 202.131.245.6

За одоо л шүүх яааж шийдвэр гаргах юм байгаам …

Avatar

Загдаагйн б**в 2020-11-09 64.119.25.157

Энэ нэг шорон царайтай гяндан онцгойгийн шоронгийн нүүрийн буянтай хулгайч даа.Хүчиндсэн бол шоронд явуулж яадаг юм наадахаа хоёр төмсөгийг нь сугалаад чивийг нь тайраад сонгино сармисаар амтлаж шараад эхнэрт идүүлчихээч .Мөчийг нь хуга цохиод хая наад муугаа хэлийг нь тайраад хүн ч биш ч хүүр ч биш болгочихоод лалараа ингээд зөв амьдраарай гээд тавлаач.Хүчиндээд байхдаа яадаг юм тэр эхнэр гэж нэг боловсрол мэдлэггүй гэр хорооллын мухар гудамжинд ухаан орсог тэнэг авгай зайл сданууд

Avatar

Загдаад 2020-11-09 103.14.37.4

Загдаа бол ядарсан хүмүүсээр асар байгаа нэртэй тэдний хөлсөөр баяжиж, хүч хөдөлмөрийг нь шулж байгаа бузар өвгөн. Нийгэмд сайн зүйл хийж байгаа мэтээр өөрийг дөвилгөж бусдыг доромжилж дээрэлхэж хүчин хийдэг г********н. загдааг эхнэртэй нь хамт шууд хорь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж